| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00223/И |
| Дугаар | 193/ШШ2025/00247 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2025/00247
2025 04 11 193/ШШ2025/00247
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******,******* хороо, *******,*******т байрлах, ******* ХК РД:/*******/-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******,******* хороо, *******од оршин суух, гийн РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,234,655.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны******* сарын 11-ний өдөр өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... С.той 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болгохоор 116,073.69 төгрөгийг зээлж авсан. Үндсэн зээл 2,943,926.31 төгрөг, хүү 1,209,675.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,053.87 төгрөг, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 4,217,655.74 төгрөг, Нотариатын төлбөрт 17,000 төгрөг, Нийт 4,234,655,74 төгрөгийг хариуцагч оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХК-ий нэхэмжилсэн 4,234,655,74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.
Хариуцагч С.оос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХК-ий нэхэмжилсэн 4,234,655,74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч С.оос зээлийн гэрээний үүрэгт 4,234,655,74 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,234,655,74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 82,704.50 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 41,352.25 төгрөгийг улсын төсвөөс, 41,352.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч П.Болортуяа нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХК-ий нэхэмжлэлтэй, С.од холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,234,655,74 (дөрвөн сая хоёр зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин таван төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,704.50 (наян хоёр мянга долоон зуун дөрвөн төгрөг тавь) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 41,352.25 (дөчин нэг мянга гурван зуун тавин хоёр төгрөг хорин тав) төгрөгийг улсын төсвөөс, 841,352.25 (дөчин нэг мянга гурван зуун тавин хоёр төгрөг хорин тав) төгрөгийг хариуцагч С.оос тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН