2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 193/ШШ2025/00248

 

2025              04            11                                    193/ШШ2025/00248                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,******* хороо, ******* байр, *******т байрлах, ******* РД:/*******/-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,******* хороо, ******* тоотод оршин суух, гийн РД.//-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7,564,118.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Б.тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болгохоор 6,680,000 төгрөгийг зээлж авсан. Үндсэн зээл 5,157,852.52 төгрөг, хүү 2,159,682.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,583.94 төгрөг, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 7,547,118.72 төгрөг, Нотариатын төлбөрт 17,000 төгрөг, Нийт 7,564,118.72 төгрөгийг хариуцагч гийн ас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХК-ий нэхэмжилсэн 7,564,118.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХК-ий нэхэмжилсэн 7,564,118.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Б.ас зээлийн гэрээний үүрэгт 7,564,118.72 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,564,118.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 135,975.90 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 67,987.95 төгрөгийг улсын төсвөөс, 67,987.95 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ХК-ий нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,564,118.72 (долоон сая таван зуун жаран дөрвөн мянга нэг зуун арван найман төгрөг далан хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,975.90 (нэг зуун гучин таван мянга есөн зуун далан таван төгрөг ер) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 67,987.95 (жаран долоон мянга есөн зуун наян долоон төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 67,987.95 (жаран долоон мянга есөн зуун наян долоон төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.ас тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН