| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00252/И |
| Дугаар | 193/ШШ2025/00249 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2025/00249
2025 04 11 193/ШШ2025/00249
Зохичдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******,******* хороо, *******ын гудамж, *******ны төв байранд байрлах, ******* ХК РД:/*******/-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,******* хороо, ******* тоотод оршин суух, *******ийн РД://-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,939,549.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны******* сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. ******* нь харилцагч ******* овогтой ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 23,266,234 / хорин гурван сая хоёр зуун жаран зургаан мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 2,326,623.39 төгрөг, зээлийн хүүнд 1,146,757.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 866.91 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч төлбөр төлөлгүй Гэрээний хавсралт 1-д заасан сар бүр төлөлт хийх хуваарийг 2024 оны 10 дугаар сараас эхлэн зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 250 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 3 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.
Үүнд: Зээлийн үндсэн төлбөр 20,939,610.61 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,966,736.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,202.51 төгрөг, нийт 22,939,549.70 төгрөг байна.
Иймд талуудын хооронд байгуулсан дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 22,939,549.70 төгрөгийг хариуцагч Д.өөс гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэлийн үнийн дүн болох 22,939,549.70 төгрөгөөс тооцож 272,648 төгрөгийг төлсөн болно... гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд бичгээр хариу тайлбар өгөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч Д. нар нь эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь нэхэжмлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 22,939,549.70 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваан дараах граффикийн дагуу төлнө
2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны******* сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,939,549.70 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хуваарьт заасан хугацаанд төлбөр төлөхгүй бол хуулийн дагуу албапан гүйцэтгүүлнэ. Энэ гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр гарах үр дагаврыг ойлголоо хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч Д. нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.өд холбогдуулан 2025 оны******* сарын 17-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 22,939,549.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх 2025 оны******* сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272,648 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 136,324 төгрөгийг улсын төсвөөс, 136,324 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Д. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Д.өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,939,549.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны******* сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,939,549.70 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272,648 (хоёр зуун далан хоёр мянга зургаан зуун дөчин найм) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 136,324 (зуун гучин зургаан мянга гурван зуун хорин дөрөв) төгрөгийг улсын төсвөөс, 136,324 (зуун гучин зургаан мянга гурван зуун хорин дөрөв)төгрөгийг хариуцагч Д.өөс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН