2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 193/ШШ2025/00250

 

2025              04            11                                    193/ШШ2025/00250                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,******* хороо, *******ийн гудамж, ******* Тауэр *******т байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,******* хороо,******* тоотод хаягт оршин суух, ийн т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 304,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ХК зээлдэгч Б.ийн аппликейшнээр Дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны******* сарын 20-ны өдөр нийт 290,100 төгрөгийг 30 хоногийн хугацаатай буюу сарын 3,5%-н хүүтэйгээр зээлсэн боловч Зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй 90-ээс дээш хоног хугацаа хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээн заасан үүргээ ноцтой зөрчиж байна.

Харилцагч Б. нь үндсэн зээл 290,100 төгрөг шимтгэл 14,300 төгрөг төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь зээлийн гэрээний 4.2.2 заалтыг зөрчиж байна. Гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагч Б.ээс үндсэн зээл болон зээлийн хүү нийт 304,400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү...... гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий нэхэмжилсэн 304,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий-ий нэхэмжилсэн 304,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Сард 100,000 төгрөг хийе. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэгт 304,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 304,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 9,790 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,895 төгрөгийг улсын төсвөөс, 4,895 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, Б.т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 304,400 (гурван зуун дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,790 (есөн мянга долоон зуун дал) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,895 (дөрвөн мянга найман зуун ерэн тав) төгрөгийг улсын төсвөөс, 4,895 (дөрвөн мянга найман зуун ерэн тав) төгрөгийг хариуцагч Б.ээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН