2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/00252

 

2025 04 14 193/ШШ2025/00252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* 40 дүгээр хороо, ******* хороолол, ******* хотхон, ******* байр *******од оршин суух, *******ийн ******* РД:(*******),

Хариуцагч: , хороо, тоотод оршин суух, ын РД:(),

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 3,558,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.*******,

Хариуцагч: Б.,

Гэрч О., Г. нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь Б.д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 3,558,000 төгрөг, гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.ыг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Зайсанд байрлах барилгын 9 дүгээр давхарт байрлах центрийн 2 давхарт байрлах байранд дотор цахилгааны ажил гүйцэтгэхээр цахилгаанчнаар ажиллуулж, 700 мкв талбайтай барилгын хүчит төхөөрөмж, гэрэлтүүлэгийг татаж, тоноглол суулгаж, хяналтын камера, зарлан мэдээлэх самбар тавих зэрэг ажилд биечлэн оролцож ажлыг дуусгана хэмээн ажлын нарийн цаг хугацаа тохироогүй бөгөөд ажлын хөлст 3,500,000 өгөхөөр аман хэлцэл хийсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Хариуцагч нь ажилын үр дүнг хангаж ажлаагүй. Хийх ёстой байсан ажлын 40 хувийг хийсэн. Ажилдаа 5-6 удаа ирсэн. Зарим үед ажил дээрээ ирчихээд ажлаа хийхгүй 1-2 цаг болж байгаад явсан тохиолдол байдаг. Ажлаа хаяж явж яваад ажлаа хийхгүй байсан учраас ажлыг нь зогсоож өөр хүнээр ажлыг нь гүйцэтгүүлсэн. Хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын хөлс болох 3,558,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны дансруу 3,558,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөн дүнтэй тохирсон ажил хийсэн гэж үзэхгүй байна. Энэ ажлын хөлсөө буцаан гаргуулах хүсэлтэй байна.

Иймд хариуцагч Б.аас гүйцэтгэсэн ажлын хөлс 3,558,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёрын ярьснаар 3,558,000 төгрөгөөр ажил хийж дуусгана гэсэн аман болон бичгээр хийсэн гэрээ байхгүй. Би хийсэн ажлынхаа хөлсийг тухайн үед нь аваад авсан. Бид хоёр газар очиж самбар угсарсан. Ингэхдээ 4-5 өдөр ажилласан. Хоёр самбарыг нэг самбар болгон угсархад 1,500,000 төгрөгөөр угсардаг. Түүнээс биш нэхэмжлэгчид энэ ажлыг 3,558,000 төгрөгөөр дуусгаж өгнө гэсэн зүйл би яриагүй. Намайг цахилгааны монтаж татаад өгөөч, хэдэн хүүхдэд ажил заагаад өгөөч гэж гуйсан юм. Надад өдрийн цалин өгнө гэхээр нь би өдрийн цалингаар ажиллахгүй гэж хэлсэн. Бидний хооронд тодорхой тохирсон үнийн дүн байхгүй. 2024 оны 10 сараас хойших дансны хуулга шүүж үзэхэд Г.*******аас нийт 3,258,000 төгрөг орж ирсэн. Миний төрсөн өдрөөр 50,000 төгрөг өгөөд ганц юм авч уугаарай гэсэн. 8,000 төгргийг хамт уусны маргааш шараа тайлаарай гээд өгсөн. 2024 оны 05 сарын сүүлээр Сэлэнгэ аймаг руу Г.*******тай 2 өдөр хамт явж ажиллахад 300,000 төгрөг өгсөн. Тэр мөнгөө нэмээд биччихсэн байсан. Г.*******т мөнгө өгөхөөр бол төрсөн өдөрөөр өгсөн 50,000 төгрөг, шараа тайлаарай гээд өгсөн 8,000 төгрөгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Үлдсэн мөнгө нь миний хийсэн ажлын хөлс. Анхны ярьсан хар мониажийн ажлыг хийгээд дууссан. Нэмэлтээр ажил гарч ирсэн. Ямар ямар ажил гэдгийг би нарийн хэлж чадахгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх9х/, *******ийн *******ын дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх10-23х/, шүүх хуралдаан товлуулах тухай хүсэлт /хх-40х/, Гэрчээр Г., О. нарыг ороолцуулах тухай хүсэлт /хх45х/, Нааду систем ХХК-ий дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх46/, Г.гийн иргэний үнэмлэхийн лавлаагаа /хх-47х/, О.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх48х/ зэрэг баримтуудыг өгсөн.

Хариуцагч Б. хариу тайлбар /хх37-38/, зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

Гэрч Г. шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтэй: Намайг 2024 оны 10 дугаар сард ажилд ороход Б. ажиллаж байсан. Бид нарт монтаж татах ажлыг Б. гэж хүн зааж өгсөн. Хамт ажиллах хугацаанд талбай дээр ирж ажил гүйцэтгэсэн бүтэн өдөр нь цөөхөн, хагас өдөр ажлаа хийгээд явдаг байсан гэв.

Гэрч О. шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтэй: Би 2024 оны 12 сард Г.*******тай холбогдож, ХХК-д 2025 оны 02 дугаар 21-ний өдрөөс эхлэн ажилласан. 700 мкв Барилгын талбайн цахилгааныг 2025 оны 02 дугаар 21-ний өдрөөс ажил дуусах хүртэлх ажлын хөлсийг 3,500,000 тохиролцсон нь үнэн. Намайг очих үед монтажийн ажил нь 60-70 хувьтай хийгдсэн байсан. Одоогийн байдлаар 2,200,000 төгрөгийн урьдчилгаа цалин авч ажлаа гүйцэтгэж байгаа нь үнэн. Б.ын хийсэн ажил дээр мантож дутуу, бүрэн гүйцэд биш суудал байсан. Автоматуудыг Хэрэглээнд тохироогүй буюу 32 ампертай автоматуудыг Зайсан салбарт хийсэн байсаныг дахин шинэчилж 25 ампертай автоматуудыг сольсон. Хариуцагч цагаан сарын дараа 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төгсгөвч шахагч багжыг авч ирж, би гэрлэн самбараас холболтын толгой шахсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Хариуцагч Б.тай 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Зайсанд байрлах барилгын 9 дүгээр давхарт байрлах центрийн 2 давхарт байрлах 700 мкв талбайтай барилгын хүчит төхөөрөмж, гэрэлтүүлэгийг татаж, тоноглол суулгаж, хяналтын камера, зарлан мэдээлэх самбар тавих зэрэг ажилд биечлэн оролцож ажлыг дуусгана хэмээн ажлын нарийн цаг хугацаа тохиролгүй ажлын хөлст 3,500,000 төгрөг өгөхөөр аман гэрээг амаар байгуулсан бөгөөд гэрээ байгуулаад Б.д урьдчилгаа гэж 3,500,000 төгрөг, 50,000 төгрөг, 8,000,000 төгрөг нийт 3,558,000 төгрөг өгсөн. Баримт нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Б. нь санхүүжилтээ бүрэн авсан бөгөөд хийхээр тохиролцсон ажлынхаа 60 хувийг гүйцэтгэсэн. Иймд ажлын хөлст төлсөн 3,558,000 төгрөгийг гаргуулна гэж байна.

3.Хариуцагч Б. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Бид хоёрын дунд 3,558,000 төгрөгөөр ажил хийж дуусгана гэсэн аман болон бичгээр хийсэн гэрээ байхгүй. Би хийсэн ажлынхаа хөлсийг тухайн үед нь аваад авсан. Намайг цахилгааны монтаж татаад өгөөч, хэдэн хүүхдэд ажил заагаад өгөөч гэж гуйсан. Тэгээд цахилгааны монтаж хийхээр тохиролцсон. Г.*******аас орж ирж байгаа мөнгийг хийсэн ажлынхаа хөлсийг авч байна гэж ойлгосон. Түүнээс биш би урьдчилж мөнгө аваагүй. Ажлыг маш сайн гүйцэтгэж байсан. Анхны ярьсан хар монтажийн ажлыг хийгээд дууссан. Тиймээс би мөнгө өгөх ёсгүй, эвлэрэхгүй, мөнгө төлөхгүй хэмээн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хариуцагч Б. нь Улаанбаатар хот Зайсанд байрлах барилгын 9 дүгээр давхарт байрлах центрийн 2 давхарт байрлах 700 мкв талбайтай барилгын цахилгааныг хариуцан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.ын нарын тайлбар гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.тай 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Зайсанд байрлах барилгын 9 дүгээр давхарт байрлах центрийн 2 давхарт байрлах 700 мкв талбайтай барилгын дотоод цахилгааны ажлыг 3,500,000 төгрөгөөр тухайн ажил дуусах хүртэл хийж гүйцэтгэхээр, хариуцагч Б. нь барилгын цахилгааны монтажийн ажлыг хариуцан, уг ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс төлөхөөр тус тус тохиролцож ажиллах гүйцэтгэх гэрээ байгуулсан нь талуудын тайлбар болон цалин өгч авч байсан нь дансны хуулгаар тогтоогдож байна. (1хх-10-23х)

Нэхэмжлэгч Г.******* нь цахилгааны ажлыг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан, хариуцагч Б. нь тохирсон хөлснөөс урьдчилгаа 3,558,000 төгрөг, хариуцагчийн Худалдаа Хөгжлийн банкны дансаар шилжүүлсэн, авсан талаараа талууд маргаагүй.

Харин шүүх хуралдаанд хариуцагч Б. нь ...Тухайн барилгын дотоод цахилгааны ажлыг 100 хувь гүйцэтгэсэн. Тухайн үед ажил мэдэхгүй хүмүүс байсан би зааж өгөөд өөрөө хийгээд дуусгасан. Хийсэн ажлынхаа хөлсийг авсан. Би мөнгө төлөх ёсгүй. Төлвөл төрсөн өдөрөөр өгсөн 50,000 төгрөг, шараа тайл гэж өгсөн 8,000 төгрөгийг өгнө .... гэж тус тус маргасан болно.

Цахилгааны ажлыг хариуцагч нь дуусгаагүй тул нэхэмжлэгч шинээр ажилтантай гэрээ хийж дуусгахаар ажиллуулж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож байгаа үйл баримт тогтоогдлоо.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь хөдөлмөрлөх үйл явцаар бий болсон гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд энэ гэрээгээр нэг талаас ажил гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх буюу эд зүйлийг хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг бол нөгөө талаас захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.

Талууд уг гэрээг хэлэлцэн амаар хийсэн байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлд Хэлцлийн хэлбэр 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж,

мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлд Хэлцэл хийсэн гэж үзэх 43.1-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд мөн зүйлийн 43.1.3-д хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн гэж тус тус заажээ.

Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах тухай нотлох баримтаа хэргийн материалд гаргаж өгөөгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байхаас гадна тухайн үр дүн бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог. Ажлын үр дүнг бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа орсон байдагт ажил гүйцэтгэх гэрээний онцлог оршдог тул нэхэмжлэгч Ш.******* нь гүйцэтгэсэн ажлын хөлс, гэрээнд заасан тохиолдолд алданги зэргийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний төрлийг тодорхойлох зүйл нь ажлын үр дүн байдаг тул тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар талууд харилцан тохиролцсон байх ёстой.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь цахилгааны ажлыг хариуцагч нь 100 хувь ажлыг хийхээр тохиролцсон гэж маргах боловч талуудын хооронд байгуулсан аман гэрээгээр тодорхой цаг хугацаа болон хийх ёстой ажлыг нарийн тохиролцоогүй байна.

Талууд гэрээний зүйлийг Улаанбаатар хот Зайсанд байрлах барилгын 9 дүгээр давхарт байрлах центрийн 2 давхарт байрлах 700 мкв талбайтай барилгын дотоод цахилгааны ажлыг гүйцэтгэх гэж, хөлсийг 3,500,000 төгрөгөөр тохирсноос үзвэл гол нөхцөлийн талаар тохиролцсон байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой ажлыг гүйцэтгээгүй учир цалин гэж шилжүүлсэн 3,558,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч Б. нь цахилгааны ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж, нэхэмжлэгч нь ямар, ямар ажлыг хийж гүйцэтгэснээр гүйцэтгэх ажлын 60 хувь болж байгаа гэдгээ баримтаар нотлоогүй, мөн аман гэрээний зүйл болох цахилгааны ажилд ямар төрлийн, нэг бүрийн үнэлгээ нь хэдээр тооцогдох ажлуудыг гүйцэтгэх талаар зохигчид харилцан тохироогүй тул ажлын гүйцэтгэлийг хувиар тооцон, түүнд тохирох хөлсийг тодорхойлох боломжгүй.

Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, төлбөр төлсөн баримтуудад үндэслэн хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

Үүнээс үзвэл хариуцагч Б. нь Улаанбаатар хот Зайсанд байрлах барилгын 9 дүгээр давхарт байрлах центрийн 2 давхарт байрлах 700 мкв талбайтай барилгын дотор цахилгааны ажлыг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхдээ талуудын хооронд байгуулсан аман гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ болох 3,558,000 төгрөгийг өөрийн худалдаа хөгжлийн банкны 451067767 тоот дансаар авсан нь дээрх тайлбар болон дансны хуулга зэргээр (1хх- 10-23х) тогтоогдлоо.

Иймээс хариуцагч Б.ын 60 хувь гүйцэтгэсэн ажлын хөлс 2,134,800 төгрөг, нэхэмжлэгч Г.*******аас авсан 3,558,000 төгрөгөөс хасч, үлдэх 1,423,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг ба хариуцагч нь гэрээнд заасан ажлаа дуусгаж, захиалагч буюу нэхэмжлэгч Г.*******т ажлын дүнгээ хүлээлгэн өгөөгүй учир 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх аман гэрээгээр хийсэн ажлын гүйцэтгэсэн ажлын үнэ болох 2,134,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Б.аас 1,423,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,134,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 1,423,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,721 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758,1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Б.аас 1,423,200 (нэг сая дөрвөн зуун хорин гурван мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,134,800 (хоёр сая зургаан зуун гучин дөрвөн мянга найман зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 1,423,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,721 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 .1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН