Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ш.Насанжаргал,  

Шүүгдэгч Ч.Цэрэнсүрэн /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есүхэй овгийн Чойжилсүрэнгийн Цэрэнсүрэнд холбогдох эрүүгийн 1809002450084 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 24 дүгээр гудамжны 277 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Есүхэй овгийн Чойжилсүрэнгийн Цэрэнсүрэн, /РД: МБ76101613/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Цэрэнсүрэн нь 2017 оны 5 дугаар сарын 23, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд эхнэр Ш.Мөнгөнцэцэгийг айлган сүрдүүлж дарамтлан захиргааны шийтгэл хүлээсний дараа 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 24 дүгээр гудамжны 277 тоотод байх гэртээ согтуугаар эхнэр Ш.Мөнгөнцэцэгийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Цэрэнсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Хохирогч Ш.Мөнгөнцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн хэрэг гардаг өдөр манай хүүхдүүд айлд байсан. Шүүгдэгч намайг найзтайгаа уулзлаа гэж уурлаад маргаан гарсан. Тэгээд намайг цохиж гэмтэл учруулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв…”

Эрүүгийн 1709021910294 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч Ч.Цэрэнсүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз Баярбаатартай уулзаж гэрийнхээ ойролцоо 3-4 лааз пиво уусан. Тэгээд 22 цагийн үед гэртээ ороход эхнэр Мөнгөнцэцэг хүүхдүүдийн хамт байсан. Эхнэр намайг “архи уулаа” гэж уурласан. Тэгээд бид хоёр маргалдсан. Би согтуу байсан болохоор яагаад хэрэлдсэн болон эхнэрийг яагаад зодох болсоноо санахгүй байгаа. 2018 оны 1 сар гаргаад эхнэртэйгээ эвлэрээд одоо гэртээ байгаа…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,  

 

 Хохирогч Ш.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад нөхөр Ч.Цэрэнсүрэн архи уусан үедээ намайг зодож биед гэмтэл учруулсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Толгойноос хөл хүртэл бараг биеийн бүх хэсэгт цохиж зодсон. Чи муу даварч байна, чамайг алчихаж чадна гээд айлгаад байсан. Толгой шархирч өвдөөд нүүр ам хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 7  дугаар хуудас/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹581 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Ш.Мөнгөнцэцэгийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт өнгөц няцарсан шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна…” гэжээ. /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6 дугаар хуудас/, Ч.Цэрэнсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,  /, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх баримт /хх-ийн 48-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Цэрэнсүрэн нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 24 дүгээр гудамжны 277 тоотод байх гэртээ эхнэр Ш.Мөнгөнцэцэгтэй шалтгаангүйгээр маргаан үүсгэн улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт өнгөц няцарсан шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Цэрэнсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн  №581 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Цэрэнсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Ч.Цэрэнсүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Прокуророос яллах дүгнэлтэнд “...2017 оны 5 дугаар сарын 23, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд эхнэр Ш.Мөнгөнцэцэгийг айлган сүрдүүлж дарамтлан захиргааны шийтгэл хүлээсний дараа 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 24 дүгээр гудамжны 277 тоотод байх гэртээ согтуугаар эхнэр Ш.Мөнгөнцэцэгийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” гэж тусгасан байх ба 2017 оны 5 дугаар сарын 23, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд эхнэрээ зодсон гэж захиргааны шийтгэл хүлээсэн үйлдлийг хамааруулсан нь буруу байна.

Тодруулбал шүүгдэгч Ч.Цэрэнсүрэн нь 2017 оны 5 дугаар сарын 23, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд эхнэрээ зодсон гэх үйлдлүүд нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх ба шүүгдэгч нь тэдгээр үйлдэлдээ захиргааны хариуцлага хүлээсэн байхаас гадна 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрдэл нь шүүгдэгчийн нэг удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулснаар хангагдах юм.

Үүнийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “...Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурьдсан утгаар ойлгоно:...” гэж, 5.1.1-т “...”гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...” ойлгохоор тусгажээ.

Шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар түүний эхнэр /хамтран амьдрагч/ болох Ш.Мөнгөнцэцэг хамаарахаар байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Шүүх шүүгдэгч Ч.Цэрэнсүрэнд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Цэрэнсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Ш.Мөнгөнцэцэгээс гаргасан хүсэлтэд “..нөхөр Ч.Цэрэнсүрэнтэй өөрийн санал хүсэлтээр эвлэрсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх 47/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Цэрэнсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.