Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 118/ШШ2025/0008

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Тунгалаг би тус аймгийн Засаг даргын ******* газрын ******* ******* бүртгэлийн мэргэжилтэн, ******* ******* бүртгэлийн улсын байцаагч С.*******гийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай *******ын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн *******ын газрын хяналтын *******ын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар дүгнэлтэд: ...******* ******* бүртгэлийн улсын байцаагч С.******* нь “******* -ийн ******* бодогч Г. 2024 оны жилийн эцсийн тайлангаа тушаагаагүй" гэх зөрчлийн ЗДТГ-02 дугаартай материалыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шалгаад, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зөрчилд холбогдогч ******* -ийн ******* бодогч Г.д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч Г.гийн мэдүүлэг, материалд авагдсан бусад нотлох баримтуудаар ******* -ийн ******* бодогч Г. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т заасан "ерөнхий ******* бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Г. нь ******* -ийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар ******* бодогчоор ажиллаж эхэлсэн ба Нягтлан ******* бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасан "Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ******* бодогч, эсхүл гэрээт ******* бодогч нь ерөнхий ******* бодогчийн үүрэг гүйцэтгэнэ" гэсэн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Нягтлан ******* бүртгэлийн тухай хуулийн 20.2 дугаар зүйлд ерөнхий ******* бодогчийн үүргийг заасан, мөн хуулийн 20.2 дугаар зүйлийн 12-т зааснаар ерөнхий ******* бодогч нь "аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх" үүрэгтэй гэж заасан бөгөөд ******* -ийн ******* бодогч Г.д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Мөн эрх бүхий албан тушаалтан С.******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан буюу "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх"-ийг тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл, зөрчилд холбогдогч ******* -ийн удирдлага, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан буюу "аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй" гэсэн зөрчил үйлдсэн гэж үзэн... хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчийн үйлдэл, эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.25 гэж, шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад зөрчилд холбогдогч Г.д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д гэж бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтан С.*******гийн шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч болох ******* -ийн ******* бодогч Г.д шийтгэл оногдуулсан 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: гэсэн хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.25” гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан гэж", "шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1 дэх заалтад “зөрчилд холбогдогч Г.д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д..." гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д..." гэж өөрчлүүлэхээр *******ын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч ******* ******* бүртгэлийн улсын байцаагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* -ийн ******* бодогч Г.д 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тушаагаагүй гэх зөрчлийн ЗДТГ-02 дугаартай хэрэг үүсгэн шалгаад. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Прокурорын дүгнэлтийн дагуу Г.д оногдуулсан 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудасны “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дүгээр зүйлийн 1.25-д” гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д гэж", мөн холбогдогч Г.д "Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д" гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасны дагуу" гэж өөрчил гэсэн *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын ******* газрын ******* ******* бүртгэлийн мэргэжилтэн, ******* ******* бүртгэлийн улсын байцаагч С.******* нь Нягтлан ******* бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12-т "аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх" гэж заасан үүргийг зөрчсөн буюу “...2024 оны жилийн эцсийн тайлан ирүүлээгүй...” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч ******* -ийн ******* бодогч Г.д дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээ /400 000/-ний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн *******ын газрын хяналтын ******* Б.******* нь дээрх ******* ******* бүртгэлийн улсын байцаагчийн ******* дугаар шийтгэлийн хуудасны “...ОЛСОН нь: гэсэн хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.25...” гэснийг "...Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25...” гэж", "...ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д..." гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д..." гэж тус тус өөрчлүүлэхээр 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг шүүхэд гаргасан байна.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...******* ******* бүртгэлийн улсын байцаагч нь 2024 оны жилийн эцсийн тайлан ирүүлээгүй зөрчил үйлдсэн ******* -ийн ******* бодогч Г.д Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахдаа тухайн хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан “ерөнхий ******* бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол” гэх заалтыг бус 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан  "аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх хуулийн этгээдэд хамааралтай заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй...” гэх агуулгаар тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Засаг даргын ******* газрын ******* ******* бүртгэлийн мэргэжилтэн, ******* ******* бүртгэлийн улсын байцаагч С.******* дээрх *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчилд холбогдогч ******* -ийн ******* бодогч нь “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан "2024 оны жилийн эцсийн тайлан тушаагаагүй..." гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд 400 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээж, уг торгуулийг Төрийн сангийн зохих дансанд төлж барагдуулсан байх тул “зөрчлийн хэргийн зүйлчлэл өөрчлөх” талаарх *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Завхан аймгийн Засаг даргын ******* газрын ******* ******* бүртгэлийн мэргэжилтэн, ******* ******* бүртгэлийн улсын байцаагч С.*******гийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 болон 1.25 дахь хэсэгт заасан хүн болон хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хэмжээг нэгэн адил буюу “дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээ /400 000/-ний төгрөгөөр торгох”-оор тогтоосон ба нэгэнт зөрчил үйлдсэн нь баримтаар тогтоогдсон тул ******* -ийн ******* бодогч Г.гийн тухайд дээрх хуульд заасны дагуу шийтгэл хүлээх нь гарцаагүй байх бөгөөд түүнд оногдуулсан торгох шийтгэлийн хэмжээнд өөрчлөлт орохооргүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Завхан аймгийн Засаг даргын ******* газрын ******* ******* бүртгэлийн мэргэжилтэн, ******* ******* бүртгэлийн улсын байцаагч С.******* нь “2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай Завхан аймгийн *******ын газрын хяналтын ******* Б.*******ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03 ******* дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

                                                                            ШҮҮГЧ                                 Л.ТУНГАЛАГ