| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00312/И |
| Дугаар | 193/ШШ2025/00270 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 193/ШШ2025/00270
2025 04 18 193/ШШ2025/00270
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******,******* хороо, *******, *******т байрлах, ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,******* хороо, ******* тоотод оршин суух, ******* ургийн овогт гийн а РД://-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,396,138.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны******* сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2257002278 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 113,136.19 төгрөг, хүү 448,743.75 төгрөг, нийт 630,000 төгрөг гаргуулна. Анх 2022 оны 03 дугар сарын 28-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257002278 тоот гэрээний үүрэгт 3,385,138.05 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 3,396,138.05 төгрөгийг хариуцагч овогт аас гаргуулж өгнө үү.... гэжээ.
Хариуцагч М.а шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авлаа.м Нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,396,138.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 896,138.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч М.аас зээлийн гэрээний үүрэгт 3,396,138.05 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.а нь зээлийн гэрээний үүрэгт 3,396,138.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69,288.21 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 34,644.11 төгрөгийг улсын төсвөөс, 34,644.11 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч М.а нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ-ийн нэхэмжлэлтэй, М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,396,138.05 (гурван сая гурван зуун ерэн зургаан мянга нэг зуун гучин найман төгрөг таван мөнгө)төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,288.21 (жаран есөн мянга хоёр зуун наян найман төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 34,645.11 (гучин дөрвөн мянга зургаан зуун дөчин таван төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 34,645.11 (гучин дөрвөн мянга зургаан зуун дөчин таван төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч М.аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.а нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН