2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 193/ШШ2025/00271

 

2025              04             18                                   193/ШШ2025/00271                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,******* хороо, *******од байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,******* хороо, ******* гудамж, *******од оршин суух, ******* ургийн овогт гийн РД://-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 225,768.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн С. нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр "******* ББСБ" ХХК-н Налайх салбараас тоот зээлийн гэрээ байгуулан 500,000 / Таван зуун мянган/ төгрөгийн зээлийг Хэрэглээний зориулалтаар сарын хугацаатай сарын 3,4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн графикт заасны дагуу төлөлтөө хийж байгаад 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй.

Зээлдэгч С. нь үндсэн зээл 182,671.95 төгрөг, зээлийн хүү 34,096.77 төгрөг, нотариатын хөлс 9,000 төгрөг нийт 225,768.72 /Хоёр зуун хорин таван мянга долоон зуун жаран найман төгрөг далан хоёр мөнгө / төгрөгийг төлөх төлбөртэй байна. С. нь зээл авснаас хойш 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 96,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 293,000 төгрөг, нийт 389,000 төгрөг төлсөн ба үүнээс үндсэн зээлэнд 317,328.05 төгрөг, зээлийн хүүнд 69,544.05 төгрөг төлөгдсөн байна. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээлийн үлдэгдэл 182,671.95 төгрөгөөс сарын 3,4 хувиар 2025 оны 04 сарын 07 хүртэл хүү тооцсон бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүүг зогсоосон. ******* ББСБ-н зүгээс С.д зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээл төлөх бодит боломжийг олгосон боловч зээлээ төлөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны******* сарын 01-ний өдөр дууссан.

Иймд Зээлдэгч С.гаас үндсэн зээл 182,671.95 төгрөг, зээлийн хүү 34,096.77 төгрөг, нотариатын хөлс 9,000 төгрөг, нийт 225,768.72 /Хоёр зуун хорин таван мянга долоон зуун жаран найман төгрөг далан хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ий нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 225,768.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.гаас зээлийн гэрээний үүрэгт 225,768.72 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь зээлийн гэрээний үүрэгт 225,768.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7,430 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3,715 төгрөгийг улсын төсвөөс, 3,715 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч С. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, С.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 225,768.72 (хоёр зуун хорин таван мянга долоон зуун жаран найман төгрөг далан хоёр мөнгө)төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,430 (долоон мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3,715 (гурван мянга долоог зуун арван тав) төгрөгийг улсын төсвөөс, 3,715 (гурван мянга долоог зуун арван тав) төгрөгийг хариуцагч С.гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН