| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00145/И |
| Дугаар | 310/ШШ2025/00198 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 310/ШШ2025/00198
| 2025 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 310/ШШ2025/00198 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д*х овогт Ц****нд****ын Ө***********р /РД:**************/, Б****н овогт Н*******хын Д******** /РД:*************/ нар нь нэхэмжлэгч ************* ХК-ийн нэхэмжилсэн 6859921.65 /зургаан сая найман зуун тавин есөн мянга есөн зуун хорин нэгэн төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 859921.65 /найман зуун тавин есөн мянга есөн зуун хорин нэгэн төгрөг жаран таван мөнгө/ төгрөгөөр тус тус хувааж төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124662 /нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгөөс 62331 /жаран хоёр мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 62331 / жаран хоёр мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг, хариуцагч Ц.Ө********р, Н.Д*************үү нараас 62331 /жаран хоёр мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т********к ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ