2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 193/ШШ2025/00272

 

2025              04             17                                  193/ШШ2025/00272                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,******* хороо, ******* байр, *******т байрлах, ******* ХК РД:/*******/-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,******* хороо, ******* тоотод оршин суух, ургийн овогт н РД://-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,630,469.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... тоот "Цахим зээлийн гэрээ-г 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Гэрээ дуусгавар болох огноо 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бөгөөд зээлийн гэрээний дагуу буцаан 816,185.42 төгрөг төлсөн. тоот гэрээний үүрэгт Үндсэн зээл: 313,328.87 төгрөг, хүү: 87,403.98 төгрөг, нийт: 400,732.85 төгрөг, зээлийн гэрээний үүрэг 2024 оны******* сарын 31-ний өдөр зөрчигдөж эхэлсэн.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 9,607,469.56 төгрөг, Нотариатын төлбөрт 23,000 төгрөг, Нийт 9,630,469.56 төгрөгийг хариуцагч овог ээс гаргуулж өгнө үү ...гэжээ.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий нэхэмжилсэн 9,630,469.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н.ээс зээлийн гэрээний үүрэгт 9,630,469.56 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь зээлийн гэрээний үүрэгт 9,630,469.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169,038 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 84,519 төгрөгийг улсын төсвөөс, 84,519 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Н. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, овогт т холбогдох 9,630,469.56 (есөн сая зургаан зуун гучин мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,038 (зуун жаран есөн мянга гучин найм) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 84,519 (наян дөрвөн мянга таван зуун арван ес) төгрөгийг улсын төсвөөс, 84,519 (наян дөрвөн мянга таван зуун арван ес) төгрөгийг хариуцагч Н.ээс гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН