2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 193/ШШ2025/00274

 

2025              04            18                                  193/ШШ2025/00274               

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,******* хороо, ******* байр, *******т байрлах, ******* ХК РД:/*******/-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,******* хороо, ******* тоотод оршин суух, ургийн овогт ийн РД://-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19,316,839.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 17,780,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 430,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 145 хоног, тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 145 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 30-ны тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 17,032,888.2 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,775,731.12 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25,252.79 төгрөг, тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 411,931.5 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 47,424.10 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 611.82 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 19,316,839.54 төгрөгийг Зээлдэгч ээс гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М банк ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч Н. нар нь эвлэрлийн гэрээ байгуулан 19,316,839.54 төгрөгийг 12 сарын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулж, төлөхөөр тохиролцон 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны******* сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны******* сарын 25-ны өдөр 1,716, 840 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н.ээс зээлийн гэрээний үүрэгт 19,316,839.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 12 сарын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулж, төлөхөөр тохиролцон 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны******* сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны******* сарын 25-ны өдөр 1,716, 840 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 254,534 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 127,267 төгрөгийг улсын төсвөөс, 127,267 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Н. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,316,839.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 12 сарын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулж, төлөхөөр тохиролцон 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны******* сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны******* сарын 25-ны өдөр 1,716, 840 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 254,534 (хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуун гучин дөрөв) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 127,267 (нэг зуун хорин долоон мянга хоёр зуун жаран долоо) төгрөгийг улсын төсвөөс, 127,267 (нэг зуун хорин долоон мянга хоёр зуун жаран долоо) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Б.БЭЭЖИН