2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 193/ШШ2025/00290

 

2025              04             22                                   193/ШШ2025/00290                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: , , ны төв байранд байрлах, ХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******,*******од оршин суух, ******* ургийн овогт *******ийн ******* РД:/*******/-д холбогдох

Талуудын байгуулсан *******, тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 626,092.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. . ..1.******* овогтой ******* нь 2024 оны 03 сарын 28-ний өдөр тай ЗГ-******* тоот "Дижитал зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 2015191449 тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 03 сарын 28-ний өдөр 300,000.00 / Гурван зуун мянган / төгрөгийн зээлийг жилийн 21% (Хорин нэг) хувийн хүүтэй, 5 (таван) сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэмж 500,000.00 / Таван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21% ( Хорин нэг) хувийн хүүтэй, 15 ( Арван тав) сарын хугацаатай зээл авч нийт 800,000.00 ( Найман зуунмянга) төгрөг болсон.

2. ******* овогтой ******* нь 2024 оны 03 сарын 15-ний өдөр тай r2xuGJiХхХ тоот си Виртуал кредит картны гэрээ байгуулаж тоот кредит карт захиалж 100,000.00 / Нэг зуун мянган/ төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5(Гурав аравны тав) хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 (хоёp) хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 (Хоёр) хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1.0 (Нэг) хувийн хүүтэй, 24(Хорин дөрөв) сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан.

3. Зээлдэгч ******* овогтой ******* нь 2024 оны 04 сарын 08-ний өдөр тай ЗГ- ******* тоот " Дижитал зээлийн гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 04 сарын 08-ний өдөр 300,000.00 / Гурван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21% (Хорин нэг) хувийн хүүтэй, 15 (Арван таван ) сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Б.******* нь *******, тоот тус тус зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: 626,092.53 төгрөгийн өр үүсээд байна.

Иймд зээлдэгч Б.******* нь тай байгуулсан *******, тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 626,092.53 (Зургаан зуун хорин зургаан мянга ерэн хоёр төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж анд олгуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХК-ий нэхэмжилсэн *******, тоот зээлийн гэрээг цуцалж, 626,092.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.

Хариуцагч Б.*******аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХК-ий нэхэмжилсэн *******, тоот зээлийн гэрээг цуцалж, 626,092.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Б.*******аас *******, тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 626,092.53 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь *******, тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 626,092.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 19,434 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,717 төгрөгийг улсын төсвөөс, 9,717 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Б.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ХК-ий нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох *******, тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 626,092.53 (зургаан зуун хорин зургаан мянга ерэн хоёр мөнгө тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,434 (арван есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,717 (есөн мянга долоон зуун арван долоо) төгрөгийг улсын төсвөөс, 9,717 (есөн мянга долоон зуун арван долоо) төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН