Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2025/0009

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.*****гийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ****ын газрын хяналтын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаар дүгнэлтэд: ... Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.**** би, тус аймгийн **** даргын *** газрын ****, төрийн сангийн хэлтсийн **** **** бүртгэлийн мэргэжилтэн, **** *** ***ийн улсын байцаагч С.**** нь "**** *** ***" ХХК-ны нягтлан бодогч Г.**** нь 2024 оны жилийн эцсийн тайлангаа тушаагаагүй" гэх зөрчлийн ЗДТГ-04 дугаартай материалыг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шалгаад, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зөрчилд холбогдогч "**** **** ****" ХХК-ны нягтлан бодогч Г.****т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-т зааснаар №**** дугаартай шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч Г.*****ын мэдүүлэг, материалд цугларсан бусад нотлох баримтуудаар "**** **** ****" ХХК-ны нягтлан бодогч Г.**** Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т заасан буюу "ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Учир нь "******" ХХК-ны захирлын 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай тушаалаар Г.****** нь тухай компанид нягтлан бодогчийн ажил хийдэг болох нь тогтоогдож байна. "*******" ХХК-ны нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-т заасан "Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ" гэсэн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2 дугаар зүйлднягтлан бодогч нь "аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд "******" ХХК-ны нягтлан бодогч Г.*****т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Мөн эрх бүхий албан тушаалтан С.***** нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан буюу "тухайн үйлдэл. эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх"-ийг тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан. Эрх бүхий албан тушаалтан С.***** 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №***** дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь гэсэн хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.25 гэж, шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад зөрчилд холбогдогч Г.****т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-т гэж бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтан С.*****гийн шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч болох "******" ХХК-ны нягтлан бодогч Г.*** шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №**** дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь: гэсэн хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.25 гэснийг..." "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан гэж", "шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад зөрчилд холбогдогч Г.****т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-т..." гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасны дагуу..." гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.*** шүүхэд гаргасан тайлбартаа: ... **** ХХК-ийн нягтлан бодогч Г.****т 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тушаагаагүй гэх зөрчлийн ЗДТГ-02 дугаартай хэрэг үүсгэн шалгаад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д зааснаар 0906303 дугаартай шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. ****ын дүгнэлтийн дагуу Г.*****т оногдуулсан 03 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудасны “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дүгээр зүйлийн 1.25-д” гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д гэж", мөн холбогдогч Г.*****т  "Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д" гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасны дагуу" гэж өөрчил гэсэн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Завхан аймгийн *** даргын **** газрын ***** бодох бүртгэлийн мэргэжилтэн, *** бодох бүртгэлийн **** С.**** нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12-т "аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх" гэж заасан үүргийг зөрчсөн буюу “...2024 оны жилийн эцсийн тайлан ирүүлээгүй...” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч * ХХК-ийн нягтлан бодогч *****Г.*****т дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээ /400.000/-ний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн *****ын газрын хяналтын прокурор Б.***** нь дээрх нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн **** дугаар шийтгэлийн хуудасны “...ОЛСОН нь: гэсэн хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.25...” гэснийг "...Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25...” гэж", "...ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д..." гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д..." гэж тус тус өөрчлүүлэхээр 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаар дүгнэлтийг шүүхэд гаргасан байна.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь 2024 оны жилийн эцсийн тайлан ирүүлээгүй зөрчил үйлдсэн ****** ХХК-ийн нягтлан бодогч Г.*****т Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахдаа тухайн хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан “ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол” гэх заалтыг бус 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан  "аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх хуулийн этгээдэд хамааралтай заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй...” гэх агуулгаар тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн **** даргын **** газрын **** бодох бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн **** С.***** дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчилд холбогдогч ***** ХХК-ийн нягтлан бодогч нь “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан "2024 оны жилийн эцсийн тайлан тушаагаагүй..." гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд 400.000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээж, уг торгуулийг Төрийн сангийн зохих дансанд төлж барагдуулсан байх тул “зөрчлийн хэргийн зүйлчлэл өөрчлөх” талаарх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Завхан аймгийн ****** даргын **** газрын **** бодох бүртгэлийн мэргэжилтэн, *** бодох бүртгэлийн **** С.****гийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 болон 1.25 дахь хэсэгт заасан хүн болон хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хэмжээг нэгэн адил буюу “дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээ /400 000/-ний төгрөгөөр торгох”-оор тогтоосон ба нэгэнт зөрчил үйлдсэн нь баримтаар тогтоогдсон тул ***** ХХК-ийн нягтлан бодогч Г.*****ын тухайд дээрх хуульд заасны дагуу шийтгэл хүлээх нь гарцаагүй байх бөгөөд түүнд оногдуулсан торгох шийтгэлийн хэмжээнд өөрчлөлт орохооргүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Завхан аймгийн **** даргын ***** газрын ***** бодох бүртгэлийн мэргэжилтэн, **** бодох бүртгэлийн ***** С.**** нь “2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай Завхан аймгийн *****ын газрын хяналтын прокурор Б.*****ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай ***** дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

                                                                          ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД-ОЧИР