Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 110/ШШ2016/0028

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би Д.Еын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч А.Мт холбогдохаймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч А.Мийн 201 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Е би Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт жолоочийн ажилтай юм. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын автомашиныг жолоодож явах үед архи уугаагүй юм. Харин тухайн автомашинаа эрүүл саруул жолоодож ирээд Өлгий сумын 5 дугаар багт Мешитийн хажууд ирж удаан хугацаагаар зогссон. Ингээд би автомашиндаа сууж байтал Ногооннуур сумын таньдаг залуу Н ирээд "Таны хүүгийн чинь хонхны баяр болж байгаа юм байна. Баяраа хамт тэмдэглье гэж байгаа учраас гэж 1 шил архи задалсан учраас Нийн автомашинд суугаад бага зэргийн уусан юм. Ингээд Н яваад өгсөн ба би машины урьд талын суудалд зээ М гэдэг хүнийг хүлээгээд сууж байсан. Гэтэл энэ үед гэнэт Г, Г гэдэг хоёр замын цагдаагийн зохицуулагч нар хүрч ирж намайг шууд автомашинаас хүчээр буулган цагдаагийн жижүүрийн постод авч ирсэн юм. Би автомашины ар талын суудалд сууж байсан ба уг автомашиныг жолоодохын тул өөр хүнийг дуудахаар бэлтгээд сууж байсан юм. Иймд намайг Ланд-79 маркийн 00-00 БӨА улсын дугаартай автомашин жолоодож явж байгаад архи уусан гэдэг нь үндэслэлгүй дүгнэлт, буруу шийдвэр гэж үзэж байна. Учир нь, би архи уусны дараа замын хөдөлгөөнд оролцоогүй юм Намайг автомашинаас буулгах үед драйгер үлээлгэхэд хөндлөнгийн ямар нэгэн гэрч байлцуулаагүй. Би ямар нэгэн хэв журмын зөрчил гаргаагүй, автомашиндаа зүгээр сууж байсан, өөрөөр хэлбэл автомашинаа жолоодоогүй байхад миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараар хасаж, 384000 \гурван зуун наян дөрвөн мянган \төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан явдалд гомдолтой байна.

Д.Е би Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр-ийг хүчингүй тооцож өгөх тухай Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Б гуайд гомдол гаргасан боловч тэрээр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр № 30\1020 дугаартай албан бичгээр гомдлыг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн юм Ер нь цагдаагийн байгууллага өөрийн ажилтан нарыг хамгаалж шийдвэр гаргадаг юм байна гэж ойлгож байна. Ингээд би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр-ийг хүчингүйд тооцож өгнө үү. Би маш их гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Е шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Д.Е би Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч А.Мт холбогдуулан А.Мийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр-ийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

Миний бие Д.Е дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсан, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Е нь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч А.Мийн 201 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр-ийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111,1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч А.Мийн 201 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр-ийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Еын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША