| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00399/И |
| Дугаар | 193/ШШ2025/00299 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 193/ШШ2025/00299
2025 04 23 193/ШШ2025/00299
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******, ******* хороо, ******* байр, *******т байрлах, ******* ББСБ ХХК РД:/*******/-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* хороо, ******* гудамж, хаягт оршин суух, ургийн овогт ийн РД://-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,315,364.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Зээлдэгч Б. нь манай "******* ББСБ" ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 2,699,800.00 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Б.аас 2,315,364.78 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжинд 51,995.84 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү..... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ий нэхэмжилсэн 2,315,364.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.
Хариуцагч Б.аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ий нэхэмжилсэн 2,315,364.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүрэгт 2,315,364.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,315,364.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 51,995.84 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 25,997.92 төгрөгийг улсын төсвөөс, 25,997.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,315,364.78 (хоёр сая гурван зуун арван таван мянга гурван зуун жаран дөрвөн мянга далан найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,995.84 (тавин нэгэн мянга есөн зуун ерэн таван мянга наян дөрвөн мөнгө) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 25,997.92 (хорин таван мянга есөн зуун ерэн долоон төгрөг, ерэн хоёр мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 25,997.92 (хорин таван мянга есөн зуун ерэн долоон төгрөг, ерэн хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН