| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00088/И |
| Дугаар | 193/ШШ2025/00306 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 193/ШШ2025/00306
| 2025 03 24 | 193/ШШ2025/00306 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,******* хороо, ******* тоотод оршин суух, ******* ургийн овогт *******гийн ******* РД:/*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* хороо, байр, од оршин суух, ургийн овогт ын РЛ://-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар 3,001,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.*******,
Хариуцагч: Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааанд гаргсан тайлбартаа: С.******* миний бие Б.оос улсын дугаартай гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, хороо, гийн гудам, байр, од байрлах, 58мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан Гэтэл Б. нь үл хөдлөх хөрөнгийн албан татвараа Худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцна гэж заасны дагуу хариуцагч төлөөгүй. Б. гэж хүн татварынхаа 3,001,400 төгрөгийг гаргах ёстой. Б. энэ мөнгийг гаргаж өгөөгүй. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл мөнгөө өгөх байх гээд хүлээсэн. Гэтэл хариуцагч утсаа авахгүй, холбоо бариагүй учраас би өөрөө энэ мөнгийг төлөөд үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Иймд энэ мөнгийг гэрээнд заасныхаа дагуу хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгаа гэв.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. би 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* овогтой РД://-тэй Улаанбаатар хот, *******, хороо, гийн гудам, байр, од байрлах, 2 өрөө орон сууцыг хувь лизинг хоорондоо бичгээр гэрээ хийж худалдсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн худалдан авагчийн эрх үүргийн 4.2-т үл хөдлөх хөрөнгий хүлээн авсанаас хойш бий болсон ашиглалтын зардал, татвар хураамж, бусад төлбөрийг өөрөө бүрэн хариуцна гэж тохиролцож гарын үсэг зурсан. Орон сууцыг С.т 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүрэн хүлээлгэж өгөөд түлхүүрийг өөрт нь өгсөн. Үүнээс хойш С. байрыг хүлээн авч түрээслүүлдэг байсан ба тухайн хугацаанаас хойш бидний хооронд хийгдэж тохиролцсоны дагуу гэрээний заалт, үүргүүдээ биелүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. С. нь төлбөрөө барагдуулсан дараа нэр шилжүүлж өгөх өдөр ирж гэрээ хийгээгүй. С.******* гэх хүнийг ордер дээр гаргуулна гэж танилцуулсан. С.******* гэх хүнтэй нэр шилжүүлнэ гэж ойлголцсон. Орон сууцны нэр шилжүүлэхдээ С. би хүн явуулчихъя гэж хэлсэн. С.******* гэж хүний хэлж байгаа гэрээн дээр орон сууцны бодит үнэлгээ тэс өөр байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
С.******* миний бие Б.оос улсын дугаартай гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, хороо, гийн гудам, байр, од байрлах, 58мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Б. нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны албан татвараа Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцна гэж заасны дагуу төлөх ёстой боловч төлөөгүй. 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл мөнгөө өгөх байх гээд хүлээсэн. Гэтэл хариуцагч утсаа авахгүй, холбоо бариагүй учраас би өөрөө энэ мөнгийг төлөөд үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргуулж авсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч (хх-10х) Татварын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварт 3,001,700 төгрөгийг УЕ86700118 регистрийн дугаартай гэх нэрээр төлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 25.2.2-т ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.ийг Үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварыг төлөөгүй. Би төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь Үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварыг Б.ийн нэрээр С.******* төлсөн гэх нотлох баримт тогтоогдохгүй байна.
Иймд С.*******ын нэхэмжлэлтэй Б.ид холбогдох үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар 3,001,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,373 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Зохигч шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ:
1. С.*******ын нэхэмжлэлтэй Б.ид холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар 3,001,400 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,373 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН