| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00168/И |
| Дугаар | 310/ШШ2025/00200 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 310/ШШ2025/00200
| 2025 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 310/ШШ2025/00200 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийн баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б***д овогт Б*********н О******а /РД:ЗК********/ нь нэхэмжлэгч Г******к ХК-ийн нэхэмжилсэн 9604300.76 /есөн сая зургаан зуун дөрвөн мянган гурван зуун төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг 2025 оны 05 сарын 29-ний өдөр 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, 2025 оны 06 сарын 29-ний өдөр 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, 2025 оны 07 сарын 29-ний өдөр 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, 2025 оны 08 сарын 29-ний өдөр 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, 2025 оны 09 сарын 29-ний өдөр 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, 2025 оны 10 сарын 29-ний өдөр 1604300.76 /нэг сая зургаан зуун дөрвөн мянга гурван зуун төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгөөр тус тус хувааж төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168620 /нэг зуун жаран найман мянга зургаан зуун хорин/ төгрөгөөс 84310 /наян дөрвөн мянга гурван зуун арав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 84310 төгрөгийг, хариуцагч Б.О**********с 84310 /наян дөрвөн мянга гурван зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ