| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00114/И |
| Дугаар | 310/ШШ2025/00213 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 310/ШШ2025/00213
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 310/ШШ2025/00213 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д*****н овогт Б******н Б*******х /РД:***************/ нь 770000 /долоон зуун далан мянган / төгрөгийг нэхэмжлэгч Ш*******д овогт В********йн М***************д 2025 оны 05 сарын 06-ны өдөр 770000 /долоон зуун далан мянган/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23030 /хорин гурван мянга гуч/ төгрөгөөс 11515 /арван нэгэн мянга таван зуун арван тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11515 /арван нэгэн мянга таван зуун арван тав/ төгрөгийг, хариуцагч Б.Б***********с 11515 /арван нэгэн мянга таван зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.М******** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ