Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/55

 

 

 

Ө.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                             Прокурор М.Мөнхтайван

                                             Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                             Шүүгдэгч Ө.М

                                  Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан    

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдлыг үндэслэн Ө.М-д холбогдох эрүүгийн 2326002440167 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, **** настай, ****, ****боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, ****нарын хамт Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар баг **** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, **** овгийн Ө.М РД:/****/,

 

Ө.М нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар баг ****тоот хашааны үүдэнд Б.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний зүүн далны завсраар хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ө.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч **** овгийн Ө.М-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ө.М нь 467,000 төгрөг төлсөн, хохирогч Б.Б-ийн нэхэмжлэлээс 817,070 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3,227,580 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 3,039,545 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутганы урт 9 см урттай хутга 1 ширхэг, янжуур тамхи 1 ширхэг, янжуур тамхины иш 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон газрын хөрс зэргийг устгахаар, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Ө.М нь эрүүгийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлж байсан. Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоосон гэм хорын хохирол 467.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

Шүүгдэгч Ө.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг бүрэн хангасан байхад хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогч гомдолтой гэж хэлсэн гэдэг шалтгаанаар шүүгдэгч Ө.М-д ял шийтгэл оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу гэж үзэж байна. Шүүх шүүгдэгч Ө.М-г хэний ямар хохирлын хэдэн төгрөг төлөөгүй болохыг тогтоолдоо заагаагүй байж хохирол бүрэн төлөгдөөгүй гэж дүгнэлт хийж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.М-гийн үйлдсэн гэмт хэрэг хохирогчийн буруу үйлдлээс шалтгаалж үйлдэгдсэн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолын хоёр дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ө.М-д гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ө.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогч тухайн үед Ө.М-г зодож түүний улмаас уурласандаа ийм хэрэг хийсэн байна. Хүн хүнийг зодож хүчирхийлж байхад үл ялих зүйл гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Сэтгэл санаа нь цочрон давчидсанаас болж энэ хэрэг гарсан гэсэн байр суурьтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан нөхцөл байдал хангагдсан байгаа учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ө.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэв.

 

Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ө.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ө.М-д оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоол шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Ө.М нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар баг **** тоот хашааны үүдэнд Б.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний зүүн далны завсраар хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 7 дугаар сарын 07-ны орой Өвөрхангай аймгийн **** сумын ****-ийн ард байрлах Ө гэх найзынхаа байранд очиж уулзахад Ө, Т, Ш буюу М гэх залуустай 2,5 литрийн хэмжээтэй 2 том пиво уугаад сууж байхад нь очиж уулзсан. Тэр үед анх шар хочит Ө.М-г харсан өмнө нь харж байгаагүй. Тэгээд орой 10-н цагийн үед бааранд М, Ө, Э, П бид тав 0.5 литрийн хэмжээтэй Хар чингис архи 1 ширхэг, тус бүр 2 шил пиво ууцгаагаад 11 цаг 30 минутын үед баарнаас гарсан. Гараад хамгийн түрүүнд Ө.М-г гэрт нь буулгах гээд гэрийнх нь гадна очсон. Тэгээд Ө.М-г гэрт нь оруулж өгөх гээд машинаас хамт буусан. Хашааны хаалгаар нь оруулж өгчихөөд бие засаад зогсож байсан чинь араас гарч ирээд намайг хутгалсан. Тэрнээс өмнө харж байгаагүй. Ө.М тэр хутгыг гэрээсээ гаргаж ирсэн. Тэгээд миний зүүн дал орчимд хутгалсан. Ямар нэгэн өс хонзон байхгүй. Одоо миний цээжин хэсэг тэр чигээрээ өвддөг би гомдолтой байна. 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл би эмнэлэгт хэвтсэн. Хэвтэж байх хугацаандаа 1 удаа уушгины мэс засалд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-20 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би хэрэг гарсан өдөр л Ө.М гэх хүнтэй танилцсан. Гэрт нь ямар хүмүүс байдгийг сайн мэдэхгүй. Тухайн үед би машин бариад явж байсан, намайг хутгалуулах үед Ж.П гэх манай найз миний машиныг барьсан байх гэж бодож байна. Би ухаан алдсан байсан. Тэгээд эмнэлэг дээр хүргэгдэн очсон. Хутгалсныхаа дараа би чамайг гүйцээнэ гээд дайраад байсан. Өөр юм хэлээгүй би сайн санахгүй байна. Ямар хутгаар хутгалсныг харанхуй байсан болохоор би сайн хараагүй. Ө.М гэр лүүгээ орох шиг болсон. Би бие засчихаад машин руугаа хараад алхаж байтал ханцуйнаасаа хутга гаргаж ирээд намайг хутгалах шиг болсон. Цуг явсан хүмүүс ханцуйнаасаа хутга гаргаж ирээд хутгалсан гэж ярьж байсан. Зүүн далны завсраар хутгалуулсан. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд уушгины дурангийн хагалгаанд орсон, ямар учраас хагалгаанд орсон гэвэл тухайн мэс нь уушгинд хүрч зүсэгдсэн байна гэх шалтгаанаар уг хагалгаанд орсон. Би бас хувиараа гаднаас эм тариа авч эмчилгээ хийлгэсэн. Би машин барьж очсон. П, Ө, Э, М гэх намайг хутгалсан залуу бид хэд очсон. Би бие засаад зогсож байхад Ө гэх залуу машины хажууд байсан, тухайн хутгалах үеийг сайн харсан. Нөгөө 2 хоёр эмэгтэй машин дотор сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 23-н цагийн орчимд Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар баг **** гэх баарнаас М, Ө, тэр хутгалуулдаг хүнтэй хамт гарч ирээд М-г гэр лүү нь хүргэж өгөхөөр явсан. М-ийн гадаа очиход хутгалуулдаг залуу, М нар хоорондоо маргалдаад байхаар нь салгаад М-г гэр лүү нь оруулаад нөгөө залууг машинд суулгахад М гэрээсээ гарч ирээд тэр хутгалуулдаг залуугийн нуруу хэсэг рүү нь нэг удаа хутгаар дүрсэн. Тэгэхээр нь М-г гэрт нь оруулаад хутгалуулдаг залууг эмнэлэгт хүргэж өгсөн. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна машины гадаа маргалдаад байхаар нь буугаад салгасан. Машины гадаа хэрэлдээд барилцаж аваад байсан. Гэр лүүгээ орчхоод гарч ирээд хутгалсан гэрээсээ хутга авсан байхгэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Ө.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20-н цагийн үед ...манай найз Б, М нар гараад ир гэхээр нь гараад машинд нь суугаад 3 ширхэг, 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво хувааж ууж байхад У гэрийн гадаа 2 эмэгтэй дүүтэйгээ ирсэн. Тэгээд баар ороод хаахад нь бид нар бөөндөө гарсан. Тэгээд Ө.М-г гэрт нь буулгах гээд Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар хорооны “****” колонкийн арын гудамд Ө.М-гийн гадаа очоод М-г Б ороод амарчих бид хэд явж амарлаа гэхэд Ө.М жолооч барьж байсан У гэж дууддаг хүнтэй маргалдаад машинаасаа буугаад барилцаад авсан. ...Б бид 2 дундуур нь орж салгасан. Тэгээд салгахад М гэр лүүгээ гүйж ороод буцаад шууд гараад ирсэн. Тэгтэл У миний зүүн дал хэсэг рүү Ө.М хусчихлаа халуун оргиод байна гэхээр нь харахад цус гоожоод орсон. Тэгээд Ө.М-г харахад гарт нь хутга байсан. Тэгээд эмнэлэг рүү явсан. ...Уучихаад чи ямар том юм гээд бие биенийгээ писда гээд дуудаад эхэлсэн. Б нь хашаа руу шахаад 2-3-н удаа нүүр хэсэг руу нь цохиод авсан. Гэр лүүгээ орчихоод гарч ирээд хутгалсан.гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр "Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар багийн **** тоот..." гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ...Ө овогтой М-г драгер багажаар үлээлгэн шалгахад 3,20% согтолттой байсан болно..." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 10-12 дугаар хуудас/, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн "...Ө.М-гийн ээж болох Г 2 дугаараар тэмдэглэсэн хүрэн өнгийн иштэй хутгыг заах бөгөөд манай гэрт байдаг хутга мөн гэж зааж байна..." гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 34-38 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/  болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

 

Ө.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ... шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлж, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоосон гэм хорын хохирол 467.000 төгрөгийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ө.М-д гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг.

 

Шүүгдэгч Ө.М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгчид таван жил нэг сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

                 Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ө.М-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

а/. 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч **** овгийн Ө.М-г таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч **** овгийн Ө.М-г гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

б/. 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан таван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн Ө.М-д оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.