Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2025/0010

 

                                                                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н. би тус аймгийн ******* даргын ******* газрын ******* бодох бүртгэлийн мэргэжилтэн, ******* бодох бүртгэлийн С.гийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай ын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

******* аймгийн ын газрын хяналтын ын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэд: ... ******* аймгийн ******* даргын ******* газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ******* бодох бүртгэлийн мэргэжилтэн, ******* бодох бүртгэлийн С. нь “******* ******* *******”-ны ******* бодогч П.******* 2024 оны жилийн эцсийн тайлангаа тушаагаагүй” гэх зөрчлийн ЗДТГ-05 дугаартай материалыг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шалгаад, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр зөрчилд холбогдогч “******* ******* *******”-ны ******* бодогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-т зааснаар №******* дугаартай шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч П.*******гийн мэдүүлэг, материалд цугларсан бусад нотлох баримтуудаар “******* ******* *******”-ны ******* бодогч П.******* Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан буюу “ерөнхий ******* бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Учир нь П.******* нь ******* аймгийн Дөрвөлжин сумын “******* ******* *******”-ы даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаартай тушаалаар тус *******нд ******* бодогчоор ажилладаг болох нь тогтоогдож байна. Тус *******ны ******* бодогч П.******* нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-т заасан “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ******* бодогч, эсхүл гэрээт ******* бодогч нь ерөнхий ******* бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэсэн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2 дугаар зүйлд ерөнхий ******* бодогчийн үүргийг заасан, мөн хуулийн 20.2 дугаар зүйлийн 12-т зааснаар ерөнхий  ******* бодогч нь “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх” үүрэгтэй гэж заасан бөгөөд “******* ******* *******”-ны ******* бодогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Мөн эрх бүхий албан тушаалтан С. нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан буюу “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-ийг тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан С. нь зөрчилд холбогдогч “******* ******* *******”-ны удирдлага, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан буюу “аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэсэн зөрчил үйлдсэн гэж үзэн ... хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчийн үйлдэл, эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг заалтад нийцэж байгаа нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна. Эрх бүхий албан тушаалтан С. 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: гэсэн хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.25 гэж шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1 дэх заалтад зөрчилд холбогдогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-т гэж бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан “зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно” гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтан С.гийн шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч болох “******* ******* *******”-ны ******* бодогч П.*******д шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь: гэсэн хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.25 гэснийг ...”Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан гэж”, шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1 дэх заалтад зөрчилд холбогдогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-т ...” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасны дагуу...” гэж өөрчлүүлэхээр ын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч ******* бодох бүртгэлийн С. шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* ******* *******ны ******* бодогч П.*******д 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тушаагаагүй гэх зөрчлийн ЗДТГ-05 дугаартай хэрэг үүсгэн шалгаад. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. ын дүгнэлтийн дагуу П.*******д оногдуулсан 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудасны “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дүгээр зүйлийн 1.25-д” гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д гэж", мөн холбогдогч П.*******д "Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д" гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасны дагуу" гэж өөрчил гэсэн ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* аймгийн ******* даргын ******* газрын ******* бодох бүртгэлийн мэргэжилтэн, ******* бодох бүртгэлийн С. нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12-т "аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх" гэж заасан үүргийг зөрчсөн буюу “...2024 оны жилийн эцсийн тайлан ирүүлээгүй...” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч “******* ******* *******”-ны ******* бодогч П.*******д дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээ /400 000/-ний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

******* аймгийн ын газрын хяналтын Б.******* нь дээрх ******* бодох бүртгэлийн ийн ******* дугаар шийтгэлийн хуудасны “...ОЛСОН нь: гэсэн хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.25...” гэснийг "...Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25...” гэж", "...ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д..." гэснийг "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д..." гэж тус тус өөрчлүүлэхээр 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг шүүхэд гаргасан байна.

дүгнэлтийнхээ үндэслэлийг “...******* бодох бүртгэлийн нь 2024 оны жилийн эцсийн тайлан ирүүлээгүй зөрчил үйлдсэн “******* ******* *******”-ны ******* бодогч П.*******д Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахдаа тухайн хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан “ерөнхий ******* бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол” гэх заалтыг бус 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан  "аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх хуулийн этгээдэд хамааралтай заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй...” гэх агуулгаар тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* аймгийн ******* даргын ******* газрын ******* бодох бүртгэлийн мэргэжилтэн, ******* бодох бүртгэлийн С. дээрх ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчилд холбогдогч “******* ******* *******”-ны ******* бодогч нь “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан "2024 оны жилийн эцсийн тайлан тушаагаагүй..." гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд 400 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээж, шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байх тул “зөрчлийн хэргийн зүйлчлэл өөрчлөх” талаарх ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч ******* аймгийн ******* даргын ******* газрын ******* бодох бүртгэлийн мэргэжилтэн, ******* бодох бүртгэлийн С.гийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 болон 1.25 дахь хэсэгт заасан хүн болон хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хэмжээг нэгэн адил буюу “дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээ /400 000/-ний төгрөгөөр торгох”-оор тогтоосон ба нэгэнт зөрчил үйлдсэн нь баримтаар тогтоогдсон тул “******* ******* *******”-ны ******* бодогч П.*******гийн тухайд дээрх хуульд заасны дагуу шийтгэл хүлээх нь гарцаагүй байх бөгөөд түүнд оногдуулсан торгох шийтгэлийн хэмжээнд өөрчлөлт орохооргүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ******* аймгийн ******* даргын ******* газрын ******* бодох бүртгэлийн мэргэжилтэн, ******* бодох бүртгэлийн С. нь “2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай ******* аймгийн ын газрын хяналтын Б.*******ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

                                                                      ШҮҮГЧ                                 Н.АМАРЗАЯА