Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2025/00135

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дүгээр баг, ... гэх газарт нутаглах, *******ын *******ийн 

*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.*******э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч М.*******э нь *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие *******тай 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон. Түүнээс хойш Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд хамт мал маллаж одоог хүртэл амьдарч байна. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү *******, 2001 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү *******, 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин ******* нар төрсөн. ******* бид хоёр 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний 3 хүүхэд аав Сумъяагаараа овоглож төрсний гэрчилгээгээ авч байсан. Тиймээс намайг нөхөр *******тай 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс М.*******э, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******, *******, ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, *******, М.*******э нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 289 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч М.*******э нь *******тай 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. ******* овогт *******ын *******э нь Наа овогт гийн Сумъяатай 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, *******, *******, ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар (эцэг *******, эх М.*******э гэх), *******, М.*******э нарын 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 289 дугаартай тодорхойлолт (*******, М.*******э нар нь 1994 онд гэр бүл гэх) (хх-5-8х), 

5. Гэрч ын шүүхэд өгсөн: ******* 1992 онд цэргийн албанд яваад 1993 онд цэргээс халагдаж ирсэн. М.*******э, ******* хоёр 1994 онд танилцаж, 1995 онд хурим найраа хийсэн. Том хүү нь 1995 онд төрсөн. 2001 онд дунд хүү нь, 2005 онд бага охин нь төрсөн. Үүнээс өмнө 1994 онд нэг хүүхэд төрөөд жаахан ой гаруйтай байхдаа бурхан болж байсан. 1994 онд энэ хоёр тусдаа гараагүй, хоёр биеийнхээ гэрээр ирж, очоод л явдаг байсан. 1995 онд бага охиноо төрөхөд нь гэрлэлтээ батлуулсан юм билээ. Одоо энэ хоёр хөдөө мал маллаж хамт амьдарч байгаа. Бид төрөл садны хүмүүс, мөн ойрхон нутаглаж байсан учраас энэ хоёрын амьдралын байдлыг мэднэ. гэх мэдүүлэг (хх-14х), 

6. Гэрч ийн шүүхэд өгсөн: ******* 1992 онд цэргийн албанд татагдаж, 1993 онд халагдаж ирсэн. М.*******э, ******* нар 1994 онд танилцаж, тухайн үед нэг хүүхэд төрсөн боловч ой хүрэлгүй бурхан болж байсан. 1995 онд одоогийн том хүү Пүрэв-Очир төрсөн. 2001 онд дунд хүү Доржсамбуу, 2005 онд бага охин Доржханд төрсөн. Энэ хоёр 1995 онд хурим найраа хийж нэг гэрт орсон. Сумъяа бид хоёр нэг ангийн хүүхдүүд, мөн садан төрлийн холбоотой учраас энэ хоёрын амьдралыг сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-15х), 

7. Иймд М.*******э нь *******тай 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******э нь Наа овогт гийн Сумъяатай 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА