Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2025/00139

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, *******гийн *******гийн 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Р.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Р.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1987 оны 06 дугаар сард 10 дугаар ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ногоочноор ажилд орсон. Ногоочин нь төмс, сонгино тарих, тарьсан ногоогоо хурааж агуулахад хураах, арчлах ажил хийдэг байсан. Иймд намайг Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдлийн ногоо бригадад 1987-1989 оныг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр орж баталгаажуулах шаардлагатай гэсэн гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11/121 дугаартай цалингийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Р.******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдлийн ногоо бригадад 1987 оноос 1989 оны 12 дугаар сарыг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Р.******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оныг дуустал ногоочноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Р.*******гийн 1987-1989 онуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11/121 дугаартай Р.******* нэртэй 1987-1989 онуудын цалингийн бичиглэл бүхий лавлагаа (хх 4-6),  

5. Гэрч *******гийн: Р.******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдлийн ногоо бригадад 1987-1989 оныг дуустал ногоочноор ажиллаж байсан. Тухайн үед төрөл бүрийн хүнсний ногоо тарьдаг байсан. Тарьсан хүнсний ногоогоо талбайгаар нь хуваан авч, усалж, тордож, арчлан намар ногоогоо хурааж авдаг байсан. Би Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1982-1989 оныг дуустал ногоочноор Р.*******тай хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна. гэх мэдүүлэг, (хх-11х) 

6. Гэрч *******ийн: Р.******* нь 1987 оны 06 сард 10 дугаар ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1987 оны 07 дугаар сараас 1989 оныг дуустал ногоочноор ажиллаж байсан. Тухайн үед олон төрлийн хүнсний ногоо тарьдаг байсан. Р.******* төмс тарьж, намартаа ногоогоо хураадаг. Би байцааны талбай хариуцан ажилладаг байсан. Би Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдлийн ногоо бригадад 1983-1990 он хүртэл ногоочноор Р.*******тай хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-11х) 

7. Иймд Р.*******гийн Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******гийн Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгч Р.******* нь 1987 оны 01 дүгээр сараас 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 1989 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ногоочноор ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА