Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2025/00134

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар багт оршин суух, *******гийн *******ын  

*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ц.******* нь *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нөхөр *******тай 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс одоог хүртэл хамт амьдарч байгаа. 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Би малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч 1997-2007 оны малын данс нөхөр *******ын нэр дээр байгаа тул шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг *******тай 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/10 дугаартай Засаг даргын тодорхойлолт, ******* Ц.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, э, Т.Сономцэрэн, нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-08/862 дугаартай лавлагаа, Ц.*******ын 1998 оны төрөлтийн түүх бичигдсэн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11/97 дугаартай лавлагаа, *******ын мал тооллогын баримт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.  

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь *******тай 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. ******* овогт *******гийн ******* нь ******* овогт *******ийн *******тай 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ц.*******ын 1998 оны төрөлтийн түүх бичигдсэн баримт (нөхөр гэх), 1998 онд төрсөн ын төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг ******* гэх), 2003 онд төрсөн ийн төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг *******, эх Ц.******* гэх), ******* Ц.******* нарын 2007 онд гэрлэлтээ батлуулсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-08/862 дугаартай 2000 оны хүн амын тооллого-н лавлагаа (өрхийн тэргүүлэгч Н.*******, эхнэр Ц.******* гэх), Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/10 дугаартай Ц.*******, ******* нар нь гэр бүл гэх тодорхойлолт (хх 5-7, 10-13х), 

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: *******, Ц.******* нар нь 1996 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гэр бүл болж байсан. *******, Ц.******* нар дундаасаа 2 хүү, 1 охин төрүүлсэн. 1998 онд , 2003 онд охин э нар төрсөн. Ц.******* *******тай гэр бүл болохдоо нэг хүүтэй ирсэн. Энэ хоёр гэрлэлтээ батлуулаагүй явж байгаад 2007 онд гэрлэлтээ батлуулсан гэсэн. Манайх *******ынхтай айл саахалт байсан учраас хамтын амьдралыг нь сайн мэдэж байна. гэх мэдүүлэг (хх-23х), 

6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: *******, Ц.******* нар нь 1996 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р баг Зүүн нүхт гэх газар хуримаа хийж гэр бүл болж байсан. *******, Ц.******* нар дундаасаа хүү , охин э нарыг төрүүлсэн. Манайх *******ынхтай айл саахалт, малаа нийлээд хардаг байсан учраас энэ хоёрын хамтын амьдралын талаар сайн мэдэж байна. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-24х), 

7. Иймд Ц.******* нь *******тай 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* нь ******* овогт *******ийн *******тай 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА