Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2025/00136

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Асгат сумын ... дүгээр баг, ... гэх газар нутаглах, *******ын *******ийн нэхэмжлэлтэй 

******* нэртэй цэргийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Н.*******э мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Н.*******э нь ******* нэртэй цэргийн лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Н.*******э 1983-1986 онуудад цэргийн алба хаасан. Намайг анх төрөхөд ******* овогтой ******* гэж нэрлэсэн. Албан бус нэр минь *******. Албан ёсны бичиг баримтад Н.*******э гэж бүртгэгдсэн.

Гэтэл цэргийн лавлагаа олны дууддаг нэр болох ******* нэрээр гарсан. ******* нь Н.*******э мөн болох нь олон хүүхэдтэй эхийн дэвтэрт ******* овогтой ******* ээжтэй ******* гэж бүртгэгдсэний төрсөн, он, сар, өдөр болон миний ээж, аав, ах, дүү нарын байдлыг бүртгэж бичсэн бүртгэлийн дэвтрээр болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа. Намайг багад албан бус нэр минь ******* гэж нэрлэдэг байсан. Ах, дүү нарын дунд ******* нэртэй хүн байхгүй. ******* нэртэй цэргийн лавлагаанд төрсөн он, сар, өдөр таарч байгаа боловч нэр нь таарахгүй байгаа. Тиймээс Батлан хамгаалахын төв архиваас олгосон *******ын ******* нэртэй цэргийн алба хаасан архивын лавлагааны эзэмшигч нь *******ын *******э мөн болохыг тогтоож өгнө үү. Улсын бүртгэлийн газраас төрсөн он, сар, өдрөөр нь хайхаар *******, регистрийн дугаараар нь хайхаар *******э гэх нэрээр гарч ирж байгаа. Н.*******э ах, дүү нийлсэн 13-лаа. Эдгээрээс Наранбаяр гэж дүү нь бага байхдаа нас барж байсан. Үүнийг гэрч ******* андуурч ******* гэж хүүхэд байж байгаад нас барсан гэж мэдүүлсэн байна. *******ийг цэрэгт ******* гэж дууддаг байсан талаар хамт цэргийн алба хаасан гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байна лээ гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 161 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Н.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, Д.*******гийн олон ээжтэй эхийн дэвтэр, Г.*******ын нэгдлийн гишүүний дэвтэр, Д.*******гийн нэгдлийн гишүүний дэвтэр, Н.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.  

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Н.*******э нь ******* нэртэй цэргийн лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. овогт *******ын *******э нь *******ын ******* нэртэй цэргийн лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн Миний цэргийн лавлагаа гэрийнхний дууддаг байсан ******* нэрээр гарч ирсэн. ******* гэдэг айлд 1964 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Н.*******э гэдэг хүү байсан. ******* гэдэг хүүхэд байгаагүй. Н.*******э намайг ******* гэж дуудаж, нэрлэдэг байсан болох нь миний ээж *******гийн олон хүүхэдтэй эхийн дэвтэрт бүртгэгдсэн 1964 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Н.Наранбаатар гэж бичигдсэн болон бусад нотлох баримтаар намайг ******* гэж нэрлэж дууддаг байсан нь мөн архивын лавлагаа олны дууддаг ******* нэрээр гарсан нь тогтоогдоно гэх тайлбар, *******ын *******ийн төрсний гэрчилгээний хуулбар (эцэг *******, эх Д.******* гэж бүртгэгдсэн), Д.*******гийн олон хүүхэдтэй эхийн дэвтэрт 1964 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү ******* гэх бичилт нь Н.*******ийн төрсөн он, сар, өдөртэй таарч давхцаж байгаа байдал, *******ын *******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, *******ын *******гийн төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн төрсөн он, сар, өдөр нь 1964 оны 12 дугаар сарын 29 гэж бичигдсэн байгаа, гэрч ын *******э бол Баярсайханы зулай гишгэсэн дүү нь гэх мэдүүлэг нь Д.*******гийн олон ээжтэй эхийн дэвтэрт Баярсайхан 1963 онд төрсөн, ******* 1964 онд төрсөн гэх бичилттэй тохирч байгаа зэрэг (хх 7-8, 11-12х), 

5. Гэрч ын шүүхэд өгсөн: *******ийн аав гавьяат нэгдэлчин ******* гэж хүн байсан. Ээжийнх нь нэрийг санахгүй байна. Эднийх ам бүл олуулаа айл байсан. Том эгч нь Долгор, тэгээд Дугаржав, Баяраа, Баярсайхан, Жаргалсайхан гэж хүүхдүүд байсан. Заримынх нь нэрийг санахгүй байна. *******ийг Бадиа гэж дууддаг байсан. Бусад хүүхдүүдийнх нь нэрийг сайн санахгүй байна. *******э бол Баярсайханы зулай гишгэсэн дүү нь. *******э 1983 онд ардын армын 152 дугаар цэргийн ангид алба хааж, 1986 онд халагдаж ирсэн. Манай сумаас 6 залуучууд татагдаж байсан. Бид цуг цэргийн албанд татагдаж, хамт халагдсан. Цэргийн алба хаагаад халагдаж ирэхэд *******ийг *******ын ******* гэж дуудаж байсан. Би тэгээд Бадиагийн жинхэнэ нэр нь ******* юм байна гэж бодож байсан. Би сүүлд малчдын нэрсийн жагсаалт гаргаж байхдаа *******э гэдэг нэрийг нь мэдэж байсан. Эдний ах дүү нарт ******* гэж хүн байхгүй. гэх мэдүүлэг (хх-17х), 

6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Н.*******ийнх ам бүл олуулаа. Аав нь *******, ээж нь ******* гэж хүн байсан. Хэдэн онд цэргийн албанд явсныг нь бол мэдэхгүй байна. Эцэг, эхээсээ 12-уулаа шиг санаж байна. Ах дүү нар нь Долгор, Дугаржав, Баяраа, Баярсайхан, Баяржаргал, Шинэжил, Нарантуяа, Нармандах, Жаргал гэж хүмүүс байсан. Ганц нэгийнх нь нэрийг санахгүй байна. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-18х), 

7. Иймд Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 161 дугаартай *******ын ******* нэртэй цэргийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь овогт *******ын *******э мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 161 дугаартай *******ын ******* нэртэй цэргийн лавлагааны жинхэнэ эзэмшигч нь овогт *******ын *******э мөн болохыг тогтоосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА