Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 311/ШШ2025/00213

 

 

               

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .....байрлах, Г....... ХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Завхан аймгийн Идэр сумын ...... багт оршин суух хаягтай ........ М...... холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүрэгт 9,562,677.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ...... банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.М........ .........байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,562,677.91 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж Голомт банканд гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.М........ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О........ овогтой М.......... нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ........ банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авч тодорхой шалтгааны улмаас зээлээ төлөлгүй удсан нь үнэн болно. Үлдсэн 9,562,677.91 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч ..... ХК нь хариуцагч О.М.......д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,562,677.91 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.М.... нь нэхэмжлэгч ..... ХК-ийн нэхэмжлэлтэй, 9,562,677.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167.954 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ........ ХК-ийн 9,562,677.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.М....... бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 83.977 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 83.977 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ