Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00216

 

 

 

 

 

 

  

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б овогт Н.Д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,154,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ББСБ ХХК нь Н.Д 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г бичгээр байгуулан Numur аппликейшнаар дамжуулан цахимаар 975,000 төгрөгийг сарын 5,4%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Н.Д нь удаа дараа зээлийн эргэн төлөлтөө хожимдуулж байсан бөгөөд манай компаниас холбогдоход зээлийн хүүг нь өнөөдөр төлье, яг төлөх болохоороо би өөрөө холбогдоно, 12 дугаар сарын 16-аас өмнө талыг нь төлнө гэх мэтээр хугацаа товлон хойшлуулж явсан ч сүүлдээ төлөх боломж алга, шүүхдээ шилжүүл хэмээн хэлж бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 1 9 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөө дуусгавар болно гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно, Иймд Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г байгуулж, Numur зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 1,154,685 төгрөгийг хариуцагч Н.Дэлгэрмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,154,685 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 6 дугаар сарын 29-ны өдөр 200,000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 8 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 115,685 төгрөг төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н ББСБ ХХК нь Н.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,154,685 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь хариуцагч Н.Д-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,154,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,154,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хугацаатай сар бүрийн 29-нд 200,000 төгрөгийн төлөлт хийхээр хариуцагч Н.Д хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Н.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,263 төгрөгийн тал хувь болох 16,131.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 16,131.5 төгрөг, хариуцагч Н.Д-с 16,131.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 1,154,685.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Н.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,263 төгрөгийн тал хувь болох 16,131.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 16,131.5 төгрөг, хариуцагч Н.Д-с 16,131.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР