Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00218

 

 

 

 

 

 

   

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн,

 Хариуцагч: Ш овогт Б.Э холбогдох, 

 Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 408,044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44396032 тоот Үйлчилгээний гэрээ болон Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах худалдан авах ашиглах хугацаатай гэрээ байгуулан _________дугаарлалтай интернэтийн үйлчилгээг мөн Wifi Router төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөр төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Үйлчилгээний гэрээ болон Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-д заасны дагуу интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөрт 90,143 төгрөг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлбөрт 289,000 төгрөг, төлбөрт тооцсон торгууль 28,900 төгрөг, нийт 408,044 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.              

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мобикомоос гаргасан 408,044 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2 хувааж төлөх бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 204,022 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 204,022 төгрөг төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.         

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.М нь нэхэмжлэлийн шаардлага болох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 408,044 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөө 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 204,022, мөн оны 6 дугаар сарын 01-ний өдөр үлдэх 204,022 төгрөг төлнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Э-гт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 408,044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 404,044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 204,022 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 204,022 төгрөг төлж барагдуулахыг хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрсөн байна.

 Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,892 төгрөгийн тал хувь болох 6,446 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,446 төгрөг, хариуцагч Б.Э-с 6,446 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 404,044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 204,022 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 204,022 төгрөг төлж барагдуулахыг хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,892 төгрөгийн тал хувь болох 6,446 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,446 төгрөг, хариуцагч Б.Э-с 6,446 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.          

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР