Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт М.Х,

1996, 1997, 1998, 2000 онуудын М.Х нэртэй жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Б овогт М.Х мөн болохыг тогтоолгох, цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Х нь 1996, 1997, 1998, 2000 онуудын М.Х нэртэй жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Б овогт М.Х мөн болохыг тогтоолгох, цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие .........онд төрсөн, .............. настай. Би Увс аймгийн Түргэн суманд 1990 оноос одоог хүртэл мал маллан амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэрт тогтоолгох нас болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд 1996, 1997, 1998, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд миний нэрийг М овогтойХ гэж бичигдсэн байна. Мөн миний бие 1987 оны 6 дугаар сард цэрэгт татагдаж, Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид 2 жил алба хааж, 1989 оны 9 дүгээр сард халагдаж ирсэн. Би цэргийн батлах болон тухайн үеийн улаан паспорт зэргийг хаяж үрэгдүүлсэн бөгөөд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас лавлагаа авахад М овогтой Х гэж гарч ирсэн. Би эцэг эхээс ах дүү долуулаа бөгөөдХ нэртэй хүн байхгүй.Х гэж дуудлага ойролцоо тул тэгж бичигдээд байсан байхаа. Иймд М овогтой Х нэртэй 1996, 1997, 1998, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Б овогт М.Х мөн болохыг, мөн 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Баян-Өлгий Хилийн цэргийн 0165 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож өгнө үү...гэжээ.

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр олгосонХын 1996, 1997, 1998, 2000 онуудын малчинд олгох малын тооны лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 02/760 дугаартай лавлагаа, Б.Г, Р.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 02/4054 дугаартай Р.Н цэргийн алба хаасан тухай лавлагаа, Б.Я-н төрөгсдийн анкет №29, Б.Г-н төрөгсдийн анкет №40, Б.Н-н төрөгсдийн анкет №42, Б.Б-н төрөгсдийг бүртгэх анкет №50, Б.Б-н ХААТР-1 маягт, М.Хын төрөгсдийг бүртгэх анкет №11, Б-н ХААТР-1 маягт, С.М-н хаягийн хуудас №7, зэрэг нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Б.Г, Р.Н нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч М.Х нь 1996, 1997, 1998, 2000 онуудын М.Х нэртэй жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Б овогт М.Х мөн болохыг тогтоолгох, цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3. Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр олгосон М.Хын 1996, 1997, 1998, 2000 онуудын малын тооны лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 02/760 дугаартай лавлагаанд тус тус нэхэмжлэгчийн нэрийг Х гэж бичсэн байх ба нэхэмжлэгчийн ...Би эцэг эхээс 7-уулаа, миний ах эгч нар дундХ нэртэй хүн байхгүй,Х гэж дуудлага ойролцоо тул тэгж бичигдээд байсан байхаа гэх тайлбар, гэрч Б.Г-н ...Манай дүү М.Х нь айлын бага нь юм. Дүү М.Х нь 1969 онд төрөхөд аав маань бурхан болсон байсан учраас ээжийн нэр буюу Х гэж овоглогдсон. М.Х бага наснаасаа Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Рашаант багт мал маллаж байсан. М.Х гэх нэрийг би анх удаа сонсож байна. Тухайн үеийн дарга нарын буруугаас болж малын А данс буюу цэргийн алба хаасан бичиг баримт дээр нь нэрний зөрчилтэй байгаа учраас М.Х тэтгэвэрт гарч чадахгүй өдий хүрч байна гэх, гэрч Р.н М.Х бид хоёр Увс аймгийн Түргэн сумаас 1987 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид хуваарьлагдаж 1989 онд цэргээс халагдсан. Тухайн үед цэргийн алба хаах хугацаанд цэргүүд М.Хыг Х гэж дууддаг байсан. Би тус 0165 дугаар ангийн хүний нөөцийн ажилтан байсан учраас цэргээс халагдах үед хүний нөөцийн ажилтан нэрийг нь буруу шивж оруулсан гэж бодож байна. Ер нь бол хүний нөөцийн буруугаас болж нэрийг нь буруу бичсэн гэж үзэж байна гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр олгосон М.Хын 1996, 1997, 1998, 2000 онуудын малын тооны лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 02/760 дугаартай лавлагаанууд нь нэхэмжлэгч М.Хынх гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр олгосон Ми.Хын 1996, 1997, 1998, 2000 онуудын малын тооны лавлагаа авагджээ.

Мөн шүүхээс Б.Г-с мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Г Би айлын гурав дахь охин байгаа юм. Миний аав Б, ээж М гэх нэртэй бөгөөд 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Манай дүү М.Х нь айлын бага нь юм. Дүү М.Х нь 1969 онд төрөхөд аав маань бурхан болсон байсан учраас ээжийн нэр буюу М_Х гэж овоглогдсон. М.Х бага наснаасаа Увс аймгийн Түргэн сумын Социализм зам нэгдлийн Рашаант багт мал маллаж байсан. М.Х гэх нэрийг би анх удаа сонсож байна. Тухайн үеийн дарга нарын буруугаас болж малын А данс буюу цэргийн алба хаасан бичиг баримт дээр нь нэрний зөрчилтэй байгаа учраас М.Х тэтгэвэрт гарч чадахгүй өдий хүрч байна гэж мэдүүлжээ.

5. М.Х нэртэй 1996, 1997, 1998, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Б овогт М_.Х мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Г-н мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Х нэртэй 1996, 1997, 1998, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Б овогт М.Х мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

7. М.Х нь Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 02/760 дугаартай М овогтой Х нь Увс аймгаас НАХЧ-ны сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/372 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0165 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар халагджээ гэх лавлагаа, гэрч Р.Н М.Х бид хоёр Увс аймгийн Түргэн сумаас 1987 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид хуваарьлагдаж 1989 онд цэргээс халагдсан. Тухайн үед цэргийн алба хаах хугацаанд цэргүүд М.Хыг Х гэж дууддаг байсан. Би тус 0165 дугаар ангийн хүний нөөцийн ажилтан байсан учраас цэргээс халагдах үед хүний нөөцийн ажилтан нэрийг нь буруу шивж оруулсан гэж бодож байна. Ер нь бол хүний нөөцийн буруугаас болж нэрийг нь буруу бичсэн гэж үзэж байна гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогджээ.

8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, М.Хын Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар М.Х нэртэй 1996, 1997, 1998, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь Б овогт М.Х мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овогт М.Хын Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.БОЛОР