Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00229

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн,

 Хариуцагч:  овогт Д.О холбогдох, 

 Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,316,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43153755 тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан .......... үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A34, Silver утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Үйлчилгээний гэрээ болон Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-д заасны дагуу заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 279,093 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 972,706 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 64,950 төгрөг, нийт 1,316,750 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,316,750 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2 хувааж төлөх бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 658,375 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 658,375 төгрөгийг тус тус төлж  барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,316,750 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөө 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 658,375 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 15-ны өдөр 658,375 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.О-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,316,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,316,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 658,375 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 658,375 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хариуцагч Д.О хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,018 төгрөгийн тал хувь болох 18,009 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18,009 төгрөг, хариуцагч Д.О-с 18,009 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,316,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 658,375 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 658,375 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хариуцагч Д.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,018 төгрөгийн тал хувь болох 18,009 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18,009 төгрөг, хариуцагч Д.О-с 18,009  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

ШҮҮГЧ                                П.БОЛОР