| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0183/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Хохирогч Ж.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Р.Ариунболд түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД: 0690/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Рагчаагийн Ариунболдод холбогдох эрүүгийн 1809007000105 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Сорахашира” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 8, эхнэр, 3 хүүхэд, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 08-329 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо өвсний Фондын задгайд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Рагчаагийн Ариунболд, /РД: ХЙ84012114/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Р.Ариунболд нь 2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Өвсний фондын задгайд оршин суух гэртээ эхнэр Ж.Мөнх-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Ариунболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Хохирогч Ж.Мөнх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр гэртээ ажлаа тараад ирсэн. Тэгэхэд найзуудтайгаа шар айраг ууж байсан. Тэгээд би бас шар айрагнаас нь уулцсан. Пийшэн өшиглөлөө гэж хэлсэнээс болоод уурлаж босч ирээд зодсон гэв. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв…” гэв.
Эрүүгийн 1809007000105 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Р.Ариунболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Гэртээ найз Батболд, эгч Оюунаа, нөхөр нь Болороо нарын хамт 4 том пиво ууж байхад манай эхнэр Мөнх-Эрдэнэ 17 цагийн үед ирсэн. Бид 5 нийлж пиво уусан. 21 цагийн үед би эхнэр Мөнх-Эрдэнэд “ганц өдөр гэртээ эрт ирж байхад хоолоо хийгээч, надтай зэрэгцээд битгий уугаад байгаач” гэж хэлсэн. Тэр үед Батболд, Болороо 2 хоорондоо маргалдсан. Эхнэр гурил элдэж байсан. Би Оюунаа эгчид “наадах чинь согтуу байна, хутгыг нь аваад далд хийчих” гэж хэлсэн. Тэгэхэд Оюунаа манай эхнэрээс хутгыг аваад далд хийсэн. Эхнэр хутга хайгаад байсан Тэгэхээр нь би эхнэрийнхээ баруун талын шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...миний нүүрлүү гараараа цохиод авсан тэгтэл Батболд Ариунболдыг салгасан.Аринболд уурлаад пийшин рүү өшиглөсөн чинь хөмрөөд уначихсан. Тэр үед гэрээр дүүрэн тортог болоод Ариунболд намайг “гэрээ цэвэрлэ” гэж хэлсэн. Би “чадахгүй, чи өөрөө ийм болгосоноороо цэвэрлэ” гэж хэлсэн. Тэгтэл Ариунболд “арчаагүй гичий” гээд дахин намайг цохисон. Миний толгой руу цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дүгээр хуудас/,
Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…би тухайн үед нилээн согтуу байсан тэр хоёр маргалдаад эхэлсэн тэгтэл Ариунболд эхнэрээ цохих шиг болсон яг аль хэсэг рүү цохисон хараагүй би тэгээд л “заза больцгоо” гэж хэлээд л тэр хоёрыг салгасан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Энхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ариунболд Батболд, Болороо хоёрын маргалдаад ирэхээр нь эхнэртээ “хутга, наад моднуудаа хураа” гээд байсан. Мөнх-Эрдэнэ юм хэлэхгүй суугаад байсан. Би цаашаа эргээд Болороог орон дээр хэвтүүлж байхад Ариунболд эхнэртэйгээ маргалдаад цохих шиг болсон би тэрийг нь хараагүй. Ариунболд суудал дээрээс босох гэж байгаад зуухаа эргүүлсэн. Тэгтэл Мөнх-Эрдэнэ хашгираад “согтуу толгой” гээд маргалдсан...”
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2055 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:
Р.Ариунболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, Р.Ариунболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 35-45, 69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.Ариунболд нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Өвсний фондын задгайд оршин суух гэртээ эхнэр Ж.Мөнх-Эрдэнийг “хэлсэн зүйл хийсэнгүй” гэж зүй бус харьцан маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.Ариунболдын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Б.Батболд, Б.Энхтуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2055 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь өөрийн эхнэр Ж.Мөнх-Эрдэнийн шанаа болон нүүр лүү цохиж хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. К
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Р.Ариунболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч хохирогч хоёр гэр бүл болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдох ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт Ж.Мөнх-Эрдэнэ нь хамаарахаар байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх шүүгдэгч Р.Ариунболдод ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Р.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.