| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/06404/И |
| Дугаар | 197/ШШ2025/05411 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/05411
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *****ийн нэхэмжлэлийн шаардлага 901,745 төгрөгийг хариуцагч ***** төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 1-ний өдөр хүрэлх хугацаанд сар бүр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 301,745 төгрөгөөр хувааж төлөхөөр талууд тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,192 төгрөгийн 50 хувь болох 13,096 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 13,096 төгрөгийг хариуцагч **** гаргуулж нэхэмжлэгч *****-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ *******