| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/06461/И |
| Дугаар | 197/ШШ2025/05409 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/05409
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 3 дугаар хороо ******* гудамж Тэлмүүн хотхон 51а байр 3 тоот хаягт байрлах, ******* ХХК
Хариуцагч: ******* дүүрэг 5 дугаар хороо 61 дүгээр байр 16 тоот хаягт оршин суух, ******* овогтой *******/рд: ЧВ*******/
3,512,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.*******аас зээлийн гэрээний үүрэгт 3,512,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: З.******* нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 3,512,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 5-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 5-ны өдөр хүрэлх хугацаанд сар бүр 585,416 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 585,420 төгрөгийг графикт заасан хугацаанд төлөхөөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч З.*******лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,512,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, хариуцагч З.******* нэхэмжлэлийн шаардлага 3,512,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 5-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 5-ны өдөр хүрэлх хугацаанд сар бүр 585,416 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 585,420 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,512,500 төгрөгийг хариуцагч З.******* төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 5-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 5-ны өдөр хүрэлх хугацаанд сар бүр 585,416 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 585,420 төгрөгөөр хувааж төлөхөөр талууд тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,150 төгрөгийн 50 хувь болох 35,575 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 35,575 төгрөгийг хариуцагч З.*******аас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА