| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2021/0012/З |
| Дугаар | 125/ШШ2025/0009 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 125/ШШ2025/0009
2025 02 07 125/ШШ2025/0009
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам, шүүгч М.Мянганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Засаг дарга, Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга ******* /цахимаар/, хариуцагч Ховд аймгийн Булган сумын ИТХ-ын дарга ******* /цахимаар/, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг даргын өмгөөлөгч *******, гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сумын Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, гуравдагч этгээд Ховд аймгийн шүүх шинжилгээний албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгчээс анх:
1.1.1 Ховд аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 4 сарын 7-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
1.1.2 Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 07-ны өдрийн 60 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
1.1.3 Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 02-ны өдрийн 54 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.2.1 Ховд аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 62 дугаартай "Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай" тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай
1.2.2 Ховд аймаг Булган сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн А/60 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай
1.2.3. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 277 дугаартай "Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай" тогтоолоор иргэн *******гийн өмчлөлд шилжүүлсэн /Агуулах 1, 2, 3, Үрийн агуулах, Тэжээлийн үйлдвэрийн барилга, Уурын зуухны барилга, Харуулын байр 3 ширхэг, Үрийн нөөцийн агуулах, Худаг 1 ширхэг, Боомтын зам, талбай/, хяналтын талбай зэрэг 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгөнүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,
1.2.4 Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 277 дугаартай "Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай" тогтоолоор иргэн *******гийн өмчлөлд шилжүүлсэн /Агуулах 1, 2, 3, Үрийн агуулах, Тэжээлийн үйлдвэрийн барилга, Уурын зуухны барилга, Харуулын байр 3 ширхэг, Үрийн нөөцийн агуулах, Худаг 1 ширхэг, Боомтын зам, талбай/, хяналтын талбай зэрэг 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгөнүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгуулах,
1.2.5 Ховд аймаг Булган сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн А/59 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,
1.2.6 Ховд аймаг Булган сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 08-ны өдрийн А/138 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийг хүчингүй болгуулах,
1.2.7 Ховд аймаг Булган сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 12-ны өдрийн А/05 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийг хүчингүй болгуулах,
1.2.8 Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 06 сарын 04-ний өдрийн А/111 дугаартай захирамжийн Булган сумын Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
1.2.9 Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 29-ний өдрийн "Газар эзэмшүүлэх тухай” А/151 дүгээр захирамжийн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 нээлттэй хаалттай хорих ангид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
1.2.10. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн А/16 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийн Бүрэнхайрхан багийн иргэн // овогт эзэмшиж байсан Бүрэнхайрхан багийн тоот 2784 м.кв талбай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай,
1.2.11. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/40 дүгээр захирамжаар Бүрэнхайрхан багийн иргэн // овогт эзэмшиж байсан Бүрэнхайрхан багийн тоотод орших гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2784 м.кв талбай бүхий газрыг Бүрэнхайрхан багийн иргэн // овогт д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эрх шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах,
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас:
1.3.1 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,
1.3.2. 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/161 дүгээр захирамжийн Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож, Ховд аймаг дахь Гаалийн газрын 9 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахаар Төрийн өмчийн хороотой байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06/4-2015 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.
Улмаар Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоолын дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг *******д шилжүүлж, дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг *******д олгосон байна.
2.2. Ховд аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “... гаалийн хашааны хойд хаалганаас нэвт урагшаа 7 метр өргөнтэй, гэрэлтүүлэгтэй гудамж гаргах ажлыг зохион байгуулах”-аар шийдвэрлэсэн.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээрх тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дугаар захирамжаар “... Гаалийн газрын эзэмшилд байсан 84210500094 тоот нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож”, мөн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар захирамжаар “... Гаалийн хашааны хойд хаалганаас шууд урагшаа 7м өргөнтэй гэрэлтүүлэгтэй нийтийн эзэмшлийн зам хийхээр төлөвлөгдсөн тул уг газрын хуучин хашааг чөлөөлөх”-өөр захирамж гаргажээ.
2.3. Нэхэмжлэгч *******гаас хариуцагчийн дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч газар эзэмших тухай хүсэлтийг Ховд аймгийн Засаг даргад гаргасан ба аймгийн Засаг даргын орлогчоос 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/1047 тоот албан бичгээр “... тогтоолын хэрэгжилтийг хангаж гаргасан шийдвэрээ хууль тогтоомжид нийцүүлэхийг үүгээр мэдэгдье” гэх хариуг өгсөн байна.
2.4. Ховд аймгийн Булган дахь гаалийн газрын эзэмшлийн газар дээр Булган сумын Засаг даргын дараах захирамжуудаар нэр бүхий байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн маргасан. Үүнд:
А/ Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар Ховд аймгийн Булган сумын Цагдаагийн хэлтэст 1,7 га газрыг өргөтгөлийн барилга, ажилчдын орон сууц, автограж, жагсаалын талбай, техник тусгай хэрэгслийн агуулах, тээврийн хэрэгсэл түр хадгалах хашааны зориулалтаар эрх шилжүүлэн эзэмшүүлсэн ба сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дугаар захирамжаар эзэмшлийн газрын хэмжээг нэмэгдүүлэн өөрчилсөн.
Б/ Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/16 дугаар захирамжаар 2784 м.кв газрыг Т.д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлснийг сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дугаар захирамжаар Б.д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн.
В/ Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газарт 180 м.кв талбай бүхий газрыг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Булган сум дахь шүүх шинжилгээний хэсэгт 150 м.кв газрыг,
Г/ Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дугаар захирамжаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 150 м.кв газрыг Төрийн байгууллагын зориулалтаар,
Д/ Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2022 оны 9 дүгэр сарын 15-ны өдрийн А/161 дугаар захирамжаар 11,821 м.кв талбай бүхий газрыг Баруун бүсийн төв Онцгой байдлын газарт Төрийн захиргааны байгууллагын зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
2.5. Нэхэмжлэгчээс “... Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 62 дугаартай тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, Монгол Улсын Төрийн өмчийн хорооны тогтоолын дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан 9 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг доорх газраас нь салгаж болохгүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх гэх хуулийн зарчимд нийцээгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2.6. Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “... ******* нь 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан. Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин буй газар түүнийг эзэмших эрх нь Булган дахь Гаалийн газарт хууль ёсны дагуу хэвээр байсан, хариуцагч нарын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн хохирол учраагүй, уг үйл ажиллагаа нь нийтийн эрх ашиг, Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа, засаг даргаас ирүүлсэн саналын дагуу зам гаргах ажлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонхын саналаар шийдвэр гаргасан, иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах, зорчих эрхийг хангах зорилгоор гудамж гаргах боломжтой гэж үзсэн ...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 04 сарын 10-ны өдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож Гаалийн ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй /Агуулах 1, 2, 3, Үрийн агуулах, Тэжээлийн үйлдвэрийн барилга, Уурын зуухны барилга, Харуулын байр 3 ширхэг, Үрийн нөөцийн агуулах, Худаг 1 ширхэг, Боомтын зам, талбай/, гаалийн хуучин хашаа зэрэг 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгийг 38,600,000 төгрөгөөр худалдан авч, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06/4-2015 дугаар "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 232 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 117 дугаар тогтоолыг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаанаас Гаалийн ерөнхий газрын харьяа Ховд аймаг Булган дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгийг 38.600.000 төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлсөн тул Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг *******д шилжүүлж, 2015 оны 05 сарын 08-ны өдөр дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай “Хөрөнгө хүлээлцсэн акт"-аар ******* нь өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан.
Мөн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор тус сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан хэдий ч маргаан бүхий 2021 оны 62 дугаар тогтоолоор нийтийн эзэмшилд шилжүүлсэн асуудлыг тус газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байна.
Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 7 сарын 08-ны өдрийн 138 дугаар захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газарт 180 кв метр, Булган сум дахь шүүх шинжилгээний хэсэгт 150 кв метр газар, Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 150 кв метр газар, 2015 оны 01 сарын 12-ны өдрийн А/05 дугаар, 2021 оны А/111 дүгээр захирамжуудаар Булган дахь Цагдаагийн хэлтэст 17415 кв метр газар, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Б.д 2784 кв метр эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан гэх газартай давхцуулан олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.
3.2. Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган сумын Засаг даргаас газрын асуудлаар багагүй ажил хийсэн байсан. Үүний нэг нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран Булган сумын газар зохион байгуулалтын байдалд цогц арга хэмжээ авахаар бодлого боловсруулж газар зохион байгуулалтын ажлыг цэгцэлсэн байсан. Хууль бусаар хашаалсан газрыг чөлөөлөх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөл байдлыг бүрдүүлэх зорилгын хүрээнд хуучнаар Гаалийн хашааны хойд хаалганаас нэвт урагшаа 7 метр өргөнтэй гэрэлт гудамж гаргаж иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байсан.
******* нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус газрыг эзэмших хүсэлт гаргасан ба Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 62 дугаар тогтоолоор 7 метр өргөнтэй гэрэлтүүлэг гудамж гаргахаар шийдвэрлэсэн тул газар эзэмшүүлэх боломжгүй талаар хариу өгсөн.
Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” тогтоолоор ******* нь Булган дахь Гаалийн газрын 9 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй болсон хэдий ч түүнд Гаалийн газрын хашаа гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл тус газар нь Булган дахь Гаалийн газрын эзэмшилд байсан ба Булган сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Булган дахь Гаалийн газрын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2021 оны 4 сарын 07-ны өдрийн А/60 дугаар захирамжаар нийтийн эзэмшилд шилжүүлж, Булган сумын Засаг даргын 2021 оны 6 сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар Булган дахь Гаалийн газарт Ярантын хилийн боомтод 3 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.Төрийн өмчийн хороо нь үл хөдлөх эд хөрөнгийн худалдах эрхтэй болохоос бус төрийн мэдлийн газрыг худалдах эрхгүй юм.
Ингээд тус газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэнтэй холбоотой сум орон нутгийн хөгжлийн бодлоготойгоо уялдуулж гаалийн хашааны ар талын хэсгийг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын гудамж байгуулах зорилгоор тус сумын Засаг даргын 2021 оны 7 сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Булган сум дахь шүүхийн шинжилгээний хэсэгт, 2021 оны 7 сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Мөн Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Иргэн Т. насаараа тус хашаанд амьдарч байсан ба 2016 онд газар эзэмших эрхтэй болж улмаар хүү Б.д тус газраа шилжүүлсэн байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
3.3. Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн газартай бид оролдоогүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дүгээр зүйлийг баримтлан сумын Засаг даргаас ирүүлсэн саналын дагуу зам гаргах ажлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонхын саналаар шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолоор иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах, зорчих эрхийг хангах зорилгоор Гаалийн хашааны хойд хаалганаас нэвт урагшаа 7 метр өргөнтэй, гэрэлтүүлэгтэй гудамж гаргах боломжтой гэж үзсэн гэв.
3.4. Гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус цагдаагийн хэлтсийн одоо ашиглаж байгаа газар болон барилгыг цагдаагийн хэлтэст авахын тулд 1995 оноос хойш удаа дараа Гаалийн ерөнхий газарт хүсэлт тавьсны дүнд 2013 оны 03 дугаар сард тухайн үеийн Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн нарын хамтарсан ажлын хэсэг Булган суманд ажиллаж улмаар Монгол улсын Засгийн газрын 2013 оны 08 дугаар 09-ны өдрийн 292 дугаар тогтоол, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2013 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн "Үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх” тухай 486 дугаар тогтоол гарсан.
Уг тогтоолоор Гаалийн ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Булган суман дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 56.699.963 /тавин зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун жаран гурван/ төгрөгийн балансын үнэ бүхий хавсралтад заасан 2 давхар барилгыг Ховд аймгийн цагдаагийн газарт балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрч Булганы гаалийн газар, ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг барилгыг хүлээлцсэн байна.
Мөн тэр ондоо буюу 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Булган сумын Засаг даргын 112 дугаар "Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарч тус цагдаагийн хэлтэст Засаг даргын 2010 оны 31-р захирамжаар Булган сум дахь Гаалийн газарт олгосон Бүрэнхайрхан багийн 1-01А тоот дахь 51745 м2 газраас Булган сумын цагдаагийн хэлтэст 17932.6 м2 газрыг өргөтгөлийн барилга, ажилчдын орон сууц, автограш, жагсаалын талбай, техник тусгай хэрэгслийн агуулах, тээврийн хэрэгсэл түр хадгалах хашааны зориулалтаар эрх шилжүүлэн эзэмшүүлж, Гаалийн газарт газар олгосон 2010 оны 05 дугаар захирамжийн нэгдүгээр заалт, 2013 оны 31 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.
Улмаар Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны ээлжит 6 дугаар хуралдааны 6/04 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтыг үндэслэн Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" А/05 дугаартай захирамж гарч Засаг даргын 2013 оны 31-р захирамжаар Булган сум дахь гаалийн газарт олгосон Бүрэнхайрхан багийн 1-01А тоот дахь 51745 м2 газраас Булган сумын Багдаагийн хэлтэст / Бүрэнхайрхан багийн эрчмийн 1-р талбай га газрыг өргөтгөлийн барилга, ажилчдын орон сууц, автограж, жагсаалын талбай, техник тусгай хэрэгсэлийн агуулах, тээврийн хэрэгсэл түр хадгалах хашааны зориулалтаар эрх шилжүүлэн 15 жилээр эзэмшүүлж, Засаг даргын 31, 112 дугаартай захирамжийг хүчингүйд тооцон 000436343 дугаартай төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээ гаргасан.
Төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар иргэн ******* 9 төрлийн обьект худалдан авч 2015 оны 05 дугаар сард 8-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан боловч газрын талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, нэхэмжилж буй газар нь бүр 2 жилийн өмнө буюу 2013 онд Булган сумын Засаг даргын 112 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжаар тус цагдаагийн хэлтэст 15 жилээр эзэмшүүлсэн газар байсан байна.
Үүнээс үзэхэд иргэн ******* нь Төрийн байгууллагын газрыг ямарч нотлох баримтгүйгээр хууль бусаар авахаар санаархаж байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 "газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэсэн зарчмийн дагуу үл хөдлөх хөрөнгө, газрыг эзэмшсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Одоо тус газарт захирамжинд дурьдагдасны дагуу 6 айлын орон сууц барихаар суурь цутгасан, жагсаалын талбай, авто граж, тээврийн хэрэгсэл түр хадгалах хашаа зэргийг төсвийн хөрөнгөөр байгуулан ашиглаж байна.
Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дугаартай захирамжаар Төрийн байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргасан байна. Газрын хэмжээ байршилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй
Иймд иргэн *******гийн Цагдаагийн хэлтэст эзэмшүүлсэн газартай холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардлыг гаргуулж өгнө үү гэв.
3.5. Гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар нь Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаартай захирамжаар Ховд аймгийн Булган сумын 6 дугаар багийн Э. Шилэгбаатар-1 гудамжны 118/6 тоотод 180 м² газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, № 000004948 дугаартай гэрчилгээ олгосон болно. Дээрх №000004948 дугаарын гэрчилгээтэй 180 м 2 газрыг тус прокурорын газрын нягтлан бодогч байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд 360.000 / гурван зуун жаран мянга / төгрөгөөр бүртгэж үндсэн хөрөнгөөр тоологдож нягтлан бодох бүртгэлийн бүртгэлд тусгагдсан. Тус Прокурорын газрын үндсэн хөрөнгөөр тоологдож бүртгэгдсэн 180 м² газарт Улсын Ерөнхий Прокурорын газрын хөрөнгө оруулалтаар 55.000.000 / тавин таван сая / төгрөгийн үнэлгээтэй прокурор, ажилчид амьдрах орон сууцыг 2021 оны 12 дугаар 17-ны өдөр ашиглалтанд оруулж үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн.
Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 тоот захирамж нь хууль ёсны үндэслэл бүхий захирамж байх тул дээрх захирамж үндэслэлтэй байна.
Иймд Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаартай захирамжаар хэвээр үлдээж, иргэн *******гаас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.6. Гуравдагч этгээд Ховд аймгийн шүүх шинжилгээний албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус Шүүх шинжилгээний хэлтсийн булган сум дахь хэсэг 2016 оноос эхлэн байгуулагдсан бөгөөд өөрийн эзэмшлийн байр конторгүй түрээсийн байранд ажил үүргээ гүйцэтгэж ирсэн.
Хэсгийн албан хаагчид хэргийн газрын үзлэг, шүүх эмнэлэг, криминалистикийн шинжилгээг хараат бусаар хийж гүйцэтгэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад албан ажлын байр зайлшгүй шаардлагатай болсон. Иймд хэсгийн байрыг барих шаардлага үүсч барилга барих газар олгож өгөхийг хүссэн хүсэлт, албан бичгийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13с/11 тоот албан бичгээр Булган сумын Засаг даргад явуулж байсан ба Булган сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 08-ны өдрийн А/138 тоот захирамжаар 150м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гарсны үндсэн дээр хэсгийн байрыг орон нутгийн төсвийн 75 513 693 төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсан байдаг.
Манай байгууллага нь хууль, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан хүсэлт гаргаж сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж буй тул Шүүх шинжилгээний хэлтэст эзэмшүүлсэн газартай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.7. Гуравдагч этгээд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага Ховд аймгийн Булган суманд харьяа хэлтэс шинээр байгуулах зорилгоор газар хүсэхэд Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан баг Э.Шилэгбаатарын 1-134/6 тоотод байрлах 150 мкв талбайтай газрыг олгож кадастрын зураг хийгдсэн.
Тухайн газрыг анх авахад өөр иргэн хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлгүй байсан болно.
Иймд нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.8. Гуравдагч этгээд Т. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 2784 кв метр талбай бүхий Булган сумын Бүрэнхайрхан багийн тоотод миний бие болон манай гэр бүл 2007 оноос эхлэн амьдарч эхэлсэн. Ингээд 2016 оны 3 сарын 04-ний өдрийн А/16 дугаар захирамжаар тус газрыг эзэмших эрхтэй болж улмаар 2016 оны 4 сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар өөрийн хүү Б.д шилжүүлж, надад газар эзэмшүүлсэн А/16 дугаартай захирамжийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага надад хамаагүй гэж үзэж байна гэжээ.
3.9. Гуравдагч этгээд Б.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Булган сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад түүнийг эс зөвшөөрч байна.
Учир нь миний төлөөлүүлэгч Б. нь 2016 онд нэхэмжлэлд дурдсан газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхээр авсан байсан бөгөөд улмаар 2018 онд тэрхүү каспийн хугалан Засаг даргын захирамжаар өмчлөх эрхэр авсан юм. Тэрхүү газар нь иргэн *******гийн эзэмшил, өмчлөлийн газар гэж үзэхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Б.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.10. Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн өмчийн хорооны 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Гаалийн байгууллагын эд хөрөнгийг худалдах дуудлага худалдаа болсон. Дуудлага худалдаагаар ******* 9 нэр төрлийн объект худалдаж авсан. Эдгээр объектуудаас боомтын зам талбайг 19,000,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг.
Өнөөдрийн маргаж байгаа талбайн хаана нь боомтын зам талбай байгаа нь өнөөдрийг болтол тогтоож чадаагүй. 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нийт талбай 64104 м2 талбай байна. Үүнээс төрийн байгууллагууд болон иргэн Т.д эзэмшүүлсэн талбайг хасахад 32405 м2 талбай эзэмшилд шилжээгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргаж, иргэдийн амар тайван, аюулгүй зорчих эрхийг хангахаар Гаалийн хашааны хойд хаалганаас нэвт урагшаа 7 метр өргөнтэй гэрэлтүүлэгт гудамж гаргаж тайланг танилцуулахаар үүрэг болгосон тул Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар захирамжаар тус сумын иргэд олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний аюулгүй амар тайван зорчих эрхийг хамгаалж тус талбайг нийтийн эзэмшилд шилжүүлсэн.
Тус захирамжийг хүчингүй болговол иргэд 4-5 км газрыг тойрч явахаар байгаа юм. Давж заалдах шатны шүүхээс үзлэг хийхэд Цагдаагийн хашаанд давхцал гарч ирсэн. Энэ асуудлыг Цагдаагийн газар нэхэмжлэгч хоёр тохиролцвол захирамж гаргаж асуудлаа шийдвэрлэж болно.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө байгаа газар газар эзэмшүүлэхгүй эс үйлдэхүй гаргаагүй. Энэ маргаан нь 2021 онд эхэлсэн. Гэтэл 2015 онд дуудлага худалдаагаар худалдан авчихсан хэрнээ 2021 он хүртэл газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. ******* нь шүүхээр маргасан учир Засаг дарга захирамж гаргах боломжгүй байсан.
Гуравдагч этгээд Т.Бат-Эрдэнийн хувьд эрх нь зөрчигдсөн. 2016 оны 03 дугаар сард одоо байгаа хашааны газрын эзэмшлийн гэрчилгээ авсан. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар хүү Б.д тус газрын эзэмших эрхийг шилжүүлсэн. Гэтэл 2017 онд нэхэмжлэгч тухайн эзэмшлийн газрын үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан байдаг. Үүнээс өмнө буюу 2016 онд Б. эзэмшиж авсан байна. Жил болгон газраа өмчлөлдөө шилжүүлэх хүсэлт гаргадаг боловч мөн адил шүүхийн маргаантай учир шилжүүлээгүй.
Иймд Б.ы эрх ашиг хөндөгдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.11. Гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд, Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй Гаалийн зам талбай гэх нэршил бүхий эд хөрөнгө нь хэн нэгний өмчлөлийн эд хөрөнгө мөн болох эсвэл өөрийн үл хөдлөх эд хөрөнгө мөн болохыг тодорхойлсон ямар нэг баримт байхгүй. Шүүхээс тухайн газар үзлэг хийхэд энэ эд хөрөнгө нь устаж үгүй болсон байгаа нь тогтоогдсон. Тухайн эд хөрөнгө нь устаж үгүй болсон тул үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй.
Иймд тухайн газрыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 112 дугаар захирамжаар Булган сумын Цагдаагийн хэлтсийн эзэмшилд шилжсэн.
Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/04 дугаартай тогтоолоор тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөнд 1.7 га газрыг Цагдаагийн хэлтэст эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2015 оны 01 дүгээр сарын 12-ны А/05 дугаартай Булган сумын Засаг даргын захирамжаар мөн адил тус газрыг цагдаагийн байгууллагад эзэмшүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/111 дугаартай захирамжаар хэмжээ талбай, нэршилд өөрчлөлт оруулж эзэмшүүлсэн.
Мөн үүнийг үндэслэн 08407-202100175 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, 00004957 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримтууд олгосон. Энэ нь тус газрын хууль ёсны эзэмшигч нь Ховд аймгийн Булган сумын Цагдаагийн хэлтэс гэдэг нь тогтоогдож байна.
Газрын тухай хуульд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэн зохион байгуулна гэсэн байдаг. Үүний дагуу Булган сумын Цагдаагийн хэлтэс нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч юм.
Харин нэхэмжлэгчийн хувьд уг газрыг эзэмшдэг болохыг нотолсон ямар нэгэн баримт байхгүй. Дуудлага худалдаанд орохоос өмнө тухайн газрыг Цагдаагийн хэлтэст эзэмшүүлсэн байсан. Төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар хөрөнгө худалдахдаа тухайн үед хөрөнгө нь биет байдлаар байгаа эсэх эд хөрөнгийн гэрчилгээ баримт бичгээр баталгаажсан эсэхийг нягтлалгүй худалдсан нь үндэслэлгүй бөгөөд иргэн *******д эд хөрөнгө хүлээлгэн өгөхдөө биетээр хүлээлгэж өгөөгүй. Дуудлага худалдаа болж байх явцад тухайн эд хөрөнгө устаж үгүй болсон байдаг.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.12. Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч *******гийн газрыг Цагдаагийн хэлтэс эзэмшсэн учир ******* эзэмшихгүй, Цагдаагийн хэлтэс эзэмших нь зөв гэж үзэж байна гэж уншиж танилцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Ховд аймгийн Засаг даргын орлогчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/1047 дугаар албан бичгээр хариу авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзлээ.
Нэг: Тогтоогдсон үйл баримтыг дүгнэсэн тухайд:
Хоёр: Хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн тухай:
2.1. Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор *******гийн өмчлөлд шилжүүлсэн 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Ховд аймгийн Булган сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, 6.2 га газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1.1. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь дуудлага худалдаагаар худалдан авсан гэх объектуудыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 663 дугаар албан бичгээр тогтоогдсон.
2.1.2. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан.
2.1.3. Энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.1-1.3-д дурдсанаар Монгол улсын Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан дуудлага худалдаанд нэхэмжлэгч ******* ялалт байгуулж нийт 13 ширхэг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй болсон тул үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах газрыг эзэмших эрхтэй байна.
2.1.4. Тодруулбал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж зааснаар дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж, хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан нөхцөл байдал бий болсон байхад үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах газар болох энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.13-д дурдсан 20965.54 кв метр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 20965.54 кв метр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
2.1.5. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” зарчмыг хариуцагч хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг зөрчсөн гэж үзлээ.
2.1.6. Иймд нэхэмжлэгчийн “...9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Ховд аймгийн Булган сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 6.2 га газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 13 үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах 20965.54 кв метр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 20965.54 кв метр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж, үлдсэн 41034.46 кв метр газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.2. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамж, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/16 дугаар захирамж, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.2.1. Булган сумын Засаг даргын 2015 оны А/05 дугаар захирамжаар Булган дахь Гаалийн газрын эзэмшлийн гэх 51745 кв метр газраас 1.7 га /17000 кв метр/ газрыг Булган сум дахь Цагдаагийн хэлтэст өргөтгөлийн барилга, ажилчдын орон сууц, авто граж, жагсаалын талбай, техник тусгай хэрэгслийн агуулах, тээврийн хэрэгсэл түр хадгалах хашааны зориулалтаар эрх шилжүүлэн эзэмшүүлж, 2021 оны А/111 дүгээр захирамжаар хэмжээ талбай, хаяг өөрчлөлт орсонтой холбоотой 17415 кв метр газрыг 15 жилийн хугацаатай Булган сум дахь Цагдаагийн хэлтэст эзэмшүүлсэн. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Булган дахь Гаалийн газрын эзэмшлийн гэх 9.2 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
2.2.2. Мөн Булган сумын Засаг даргын 2016 оны А/16 дугаар захирамжаар Т.д 2784 кв метр газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны А/40 дүгээр захирамжаар Т.эс Б.д тус газрын эзэмших эрхийг шилжүүлсэн байна.
2.2.3. Энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.9-д дурдсанаар нэхэмжлэгч *******гийн дуудлага худалдаагаар худалдан авсан гэх Боомтын зам талбай нь Булган дахь Цагдаагийн хэлтсийн эзэмшлийн 17415 кв метр газартай 5501.93 кв метр хэмжээгээр давхцсан, мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.10-д дурдсанаар Б.ы эзэмшлийн гэх 2784 кв метр газартай нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан “Агуулах-1, 2, 3” гэх объектод хамаарах 307 кв метр газар тус тус давхцсан. Мөн Гаалийн газрын эзэмшлийн 9.2 га газраас 1.7 га газрыг Булган дахь Цагдаагийн хэлтэст эзэмших эрх шилжүүлсэн хэрнээ Булган сумын Засаг даргын 2021 оны А/59 дүгээр захирамжаар Гаалийн газрын эзэмшлийн 9.2 га газрыг хүчингүй болгосон нь хууль бус тул Цагдаагийн хэлтэст газар эзэмших эрх шилжүүлж улмаар нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар авсан гэх хөрөнгөд хамаарах газартай давхцсан хэмжээгээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.2.4. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “...дуудлага худалдаагаар худалдан авсан гэх 13 объектод хамаарах 20965.54 кв метр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 20965.54 кв метр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж...” шийдвэрлэсэн, энэхүү 20965.54 кв метр газарт Булган дахь Цагдаагийн газрын эзэмшлийн гэх газраас 5501.93 кв метр газар, Б.ы эзэмшлийн гэх 2784 кв метр газраас 307 кв метр газар тус тус давхцсан нь тогтоогдсон, энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байх хуульд заасан шаардлагыг зөрчсөн тул маргаан бүхий захиргааны актуудыг давхацсан хэмжээгээр хүчингүй болгох нь зүйтэй байна.
2.3. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.3.1. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Булган сум дахь сум дундын Прокурорын газарт 180 кв метр газар, Булган сум дахь шүүх шинжилгээний хэсэгт 150 кв метр газрыг Төрийн захиргааны байгууллагын зориулалтаар 15 жилийн хугацаагаар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 150 кв метр газрын төрийн байгууллагын зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн.
2.3.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.10-д дурдсанаар нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан гэх 8 нэр төрлийн 13 объект, түүнд хамаарах газар буюу 20965.54 кв метр газар нь маргаан бүхий актуудаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн гэх газартай давхцаагүй нь тогтоогдсон тул маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзлээ.
2.3.3. Иймд Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.4. Ховд аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоол, Булган сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.4.1. Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолоор иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах, зорчих эрхийг хангах зорилгоор Гаалийн хашааны хойд хаалганаас нэвт урагшаа 7 метр өргөнтэй, гэрэлтүүлэгтэй гудамж гаргах ажлыг зохион байгуулж, хуралдаанд танилцуулахыг сумын Засаг даргад үүрэг болгосон.
2.4.2. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна”, 16.1.17-д “нийтийн эдэлбэр газар” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “..."нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах...” гэж тус тус заасан.
2.4.3. Хуулийн дээрх заалтыг маргааны энэ тохиолдолд тайлбарлавал, тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг нийтийн эдэлбэр буюу тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх эрхийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон, дээрх хуульд заасан эрхийнхээ хүрээнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарган 7 метр өргөнтэй, гэрэлтүүлэгт гудамж гаргах ажлыг зохион байгуулж, тайлагнахыг Засаг даргад үүрэг болгосон нь Газрын тухай хууль зөрчөөгүй байна.
2.4.4. Өөрөөр хэлбэл Сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанаар газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудтай нийцсэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлж газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж үзлээ.
2.4.5. Иймд Ховд аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.4.6 Энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.15-1.16-д дурдсанаар нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан гэх боомтын зам талбайн 18418.24 кв метр газартай Булган сумын Засаг даргын 2021 оны А/60 дугаар захирамжаар нийтийн эзэмшилд шилжүүлсэн гэх 1755 кв метр газраас 537 кв метр газар давхацсан нь тогтоогдсон.
2.4.7. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж заасан.
2.4.8. Өөрөөр хэлбэл Булган сумын Засаг даргын 2021 оны А/60 дугаар захирамжаар газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхдээ дээрх хуульд зааснаар газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр нийтийн эдэлбэрт шилжүүлэхээр хуульд заасан байтал хуульд заасан дээрх журмыг зөрчиж газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн нь хууль бус тул нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан гэх боомтын зам талбайн 18418.24 кв метр газартай маргаан бүхий захиргааны актаар нийтийн эзэмшилд шилжүүлсэн 1755 кв метр газраас давхацсан хэсэг болох 537 кв метр газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэдийн төлөөлөгчөөс “...*******гийн дуудлага худалдаагаар авсан гэх газрыг Булган дахь Цагдаагийн хэлтэст үлдээх нь зүйтэй...” гэх утга бүхий дүгнэлт гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1, 2 дугаар хэсэгт дурдсанаар нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан гэх боомтын зам талбайтай Булган дахь Цагдаагийн хэлтсийн эзэмшлийн гэх газар давхцсан тул холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардал болох 500.000 төгрөгөөс 250.000 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас, 250.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нараас гаргуулан шүүхийн Тамгын газарт олгох нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэсэгчлэн хангагдсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас /Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
[1] 4-р хавтаст хэргийн 157-р хуудас
[2] 3-р хавтаст хэргийн 242-248-р хуудас, 4-р хавтаст хэргийн 1-46-р хуудас
[3] 1-р хавтаст хэргийн 105-р хуудас
[4] 1-р хавтаст хэргийн 219-237-р хуудас
[5] 3-р хавтаст хэргийн 131-137-р хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 73-р хуудас
[7] 5-р хавтаст хэргийн 61-62-р хуудас