Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/05403

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 2 дугаар хороо ******* төв 403 тоотод байрлах,******* СӨХ

Хариуцагч: ******* дүүрэг 15 дугаар хороо ******* хороолол 1 байр 22 тоотод оршин суух, ******* овогтой *******

СӨХ-ны төлбөрт 1,620,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.*******гаас дундын ашиглалт зардлын мөнгө 1,620,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* СӨХ-ны нэхэмжилсэн 1,620,100 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* СӨХ нь хариуцагч Г.*******д холбогдуулан 1,620,100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,620,100 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 1,620,100 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Г.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,871 төгрөгийн 50 хувь болох 20,436 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 20,436 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч******* СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА