Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/05405

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 2 дугаар хороо ******* ******* оффис 7 давхарт байрлах, ******* ХХК

Хариуцагч: ******* дүүрэг 13 дугаар хороо ******* 89 байр 99 тоотод байрлах, ******* ХХК

172,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваадч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК-иас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 172,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 172,200 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 172,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 172,200 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 172,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,816 төгрөгийн 50 хувь болох 2,908 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,908 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА