Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2025/00122

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би,

 .... аймгийн ... сум .... дүгээр баг, .... хэсэг, ... тоотод оршин суух иргэн .... (РД:....) нэхэмжлэлтэй .... аймгийн .... сум ... дүгээр баг, ... тоотод оршин суух иргэн .... (РД:....) холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн аваад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь ...... 2019 онд танилцаж дотносон 2024 онд гэр бүл болсон. 2021 оны 10 дугаар сарын 30-нд хүү ....... төрүүлсэн. Хамт амьдрах хугацаанд ........ нь олон удаагийн давтамжтай өөр хүүхэнтэй харьцаж, уулзах, араар тавих гэж оролдсон. Мөн архи ууж гар хүрэх тохиолдол ч цөөнгүй гарсан тул хамт амьдрах аргагүй байдалд хүрсэн. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдуулж байна. хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандсан хочр талын зүгээрс эвлэрэхийг зөвшөөрөөгүй. Эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл өгөхдөө хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй гэсэн боловч хоёр талдаа ярилцсаны үндсэн дээр хүүхэддээ тэтгэмж тогтоолгохоор болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, ......... хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ...... хариуцагч ........ нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, нөхөр ......... цаашид өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, архи уухгүй байж чадна гэж эхнэртээ амлаж, цаашид гэр бүл хүүхдийнхээ төлөө амьдарна гэдгээ амлаж хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаа, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож талууд эвлэрлийн гэрээгээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                  

...... нь иргэн .......... гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч ..... хариуцагч ...... нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, нөхөр ........ цаашид өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, архи уухгүй байж чадна гэж эхнэртээ амлаж, цаашид гэр бүл хүүхдийнхээ төлөө амьдарна гэдгээ амлаж хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаа, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.(хх-ийн 49-50-р хуудас)

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт  зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ....... төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ....... хариуцагч .......... нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, нөхөр ........ цаашид өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, архи уухгүй байж чадна гэж эхнэртээ амлаж, цаашид гэр бүл хүүхдийнхээ төлөө амьдарна гэдгээ амлаж хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаа, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг, орон нутгийн орлогоос 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........ тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА