| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00633/И |
| Дугаар | 153/ШШ2024/00565 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2024/00565
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2024/00578 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "Барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 812,931.91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “******* ******* ******* ******* *******” ХХК нь иргэн Т.******* 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр БЗГ22-1139 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Харилцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 267 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч иргэн Тунгалагхүүгийн Нэргүйгээс барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 812,931.91 (найман зуун арван хоёр мянга есөн зуун гучин нэгэн төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох "Барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 812,931.91 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хариуцагч ******* нэхэмжилсэн үнийн дүн болох 812,931.91 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын сарын 15-ны өдрөөс эхлэн бүр бүрийн 15-ний өдийн дотор 135,485 төгрөгийг төлөхөөр санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,100 (хорин дөрвөн мянга нэг зуу) төгрөгийн тал хувь болох 12,050 (арван хоёр мянга тавь) төгрөгийг улсын орлогоос, 12,050 (арван хоёр мянга тавь) төгрөгийг хариуцагч ******* гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжилсэн үнийн дүн болох 812,931.91 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын сарын 15-ны өдрөөс эхлэн бүр бүрийн 15-ний өдийн дотор 135,485 төгрөгийг төлөхөөр санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч харилцсан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,100 (хорин дөрвөн мянга нэг зуу) төгрөгийн тал хувь болох 12,050 (арван хоёр мянга тавь) төгрөгийг улсын орлогоос, 12,050 (арван хоёр мянга тавь) төгрөгийг хариуцагч ******* гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН