Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2025/00123

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ...... аймаг, .... сум, ...... дүгээр баг, ........ тоотод байрлах ......... ХХК-ний (РД:..........) нэхэмжлэлтэй ....... аймаг, ........ сум, ...... дугаар багт оршин суух иргэн ........ (РД:...........) холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            “.........." ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             ........ нь 2022 оны 4 сарын 25-ны өдөр Үрийн төмс худалдах , худалдан авах гэрээ байгуулж инпала сортын төмс 3,4 тонн буюу 82 шуудай , куарта сортын төмс 6,6 тонн буюу 158 шуудай нийт 10 тонн төмсийг манай компанийн зоориноос ....... дугаартай автомашинаар тээвэрлэн авсан. Маргааш нь дахин ирж инпала сортын төмс 6 тонн буюу 144 шуудай , ....... сортын төмс 4 тонн буюу 140 шуудайг ......... улсын дугаартай машинаар ачиж явсан. Нийтдээ 20 тонн буюу 524 шуудай үрийн төмс худалдан авсан юм. Гэрээнд заасны дагуу үрийн төмсний үнийг 2022 оны 5 дугаар сарын 1-ны өдөр төлөх ёстой байсан боловч төлбөрөө хугацаандаа хийгээгүй, гэрээний үүргээ өнөөг хүртэл зөрчсөөр байна.

   Манай компанийн зүгээс түүнийг төлбөр тооцоогоо хийхийг удаа дараа шаардаж байсан боловч зээл хөөцөлдөж байна зээлээ аваад төлнө, банкин дээр байна гэх мэтээр худлаа хэлж, зарим үед утсаа авахгүй хойшлуулсаар маш их хугацаа алдсан. ....... хувьд 2022,2023,2024 онд ургац авах боломжтой хугацаа өнгөрсөн ч төлбөрөө хийхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

   Манай компанийн худалдсан импала , куарта, сэлэнгэ сортын төмснүүд нь тухайн үедээ эрэлт маш их өндөр , сайн ургац өгдөг төмс байсан тул бид өөрсдөө тарьсан бол хамгийн багадаа 100 тонн төмс авч зах зээлд нийлүүлэх боломжтой байсан .

   Үрийн төмс худалдах гэрээний 4-р зүйлийн 4.5 -д төлбөрийг хугацаандаа хийгээгүй тохиолдол хоногийн 0.5 хувийн алданга төлөхөөр тохиролцсон болно. Хэрэв энэ алдангийг тооцоод гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжилбэл үндсэн үнэ 20,000,000 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөг нэхэмжлэхээр байгаа юм. Гэхдээ энэ удаад нийлүүлсэн төмсний үндсэн үнэ 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд ........гэрээгээр худалдан авсан төмсний үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч ...... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ......... нь ........ ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 10,000,000  төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

........ ХХК-нь .......... худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ....... нь ....... ХХК-ний нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 10,000,000  төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 22-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ........ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ........ төлөх улсын тэмдэгтийн хураамж 257,950  төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1........ ХХК-ний нэхэмжлэлтэй ........ холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ....... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... улсын тэмдэгтийн хураамжид 128,975 төгрөг, орон нутгийн орлогоос 128,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА