Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2025/00124

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ...... дүүрэг, ..... дугаар хороо, ....., ..... давхар, .... тоотод байрлах “........” ХХК-ний (РД:........) нэхэмжлэлтэй ........ аймаг, ...... сум, ...... дүгээр баг, ......... тосгоны ....... тоотод оршин суух иргэн ...... (РД:..........)-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,032,970.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     “.” ХХК-ний итгэмжлэ.........гдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109398438 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,021,970.67 төгрөг, Нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,032,970.67 төгрөгийг хариуцагч .........  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .......... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ........ нь ..... ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,032,970.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 27-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 27-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-нд 523,980 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“..........” ХХК-нь ......... зээлийн гэрээний үүрэгт 2,032,970.67 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь “........” нэхэмжилж буй 2,032,970.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 27-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 27-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-нд 523,980 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 27-р хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,479 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 47,479 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“...........” ХХК-ний нэхэмжлэлтэй ........ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,032,970.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47479 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... улсын тэмдэгтийн хураамжид 23,739.5 төгрөг, орон нутгийн орлогоос 23,739.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА