| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00131/И |
| Дугаар | 150/ШШ2025/00125 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 150/ШШ2025/00125
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .... хот, .... дүүрэг, .... дүгээр хороо, .... хотхон, .... байр, .... давхар ..... тоотод оршин суух иргэн ..... (РД:.....) нэхэмжлэлтэй ..... аймаг, .... сум, .... дүгээр баг, .... тоотод оршин суух иргэн ......... (РД:......) холбогдох гэм хорын хохирол 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний автомашиныг ....... жолоодож яваад аваарт оруулж надад учирсан эд хөрөнгийн хохирол болох 7,500,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны хооронд төлнө гэсэн баталшаа шаршаж өгсон боловч одоо хүртэл өгөөгүй учир ........... 7,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ......... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .......... нь .......... гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 7,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 1,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
....... нь ........... гэм хорын хохирол 7,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь .......... нэхэмжилж буй 7,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 1,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 22-рт/
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасны дагуу нэхэмжлэгч ........ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 67,475 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.......... нэхэмжлэлтэй .......... холбогдох гэм хорын хохирол 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 67,475 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА