| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00135/И |
| Дугаар | 150/ШШ2025/00126 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 150/ШШ2025/00126
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ......... хот, .... дүүрэг, .... дугаар хороо, ..... гудамж, 45/8 байр 4 давхар байрлах “.........” ХХК-ний (РД:......) нэхэмжлэлтэй .... аймаг, ........ сум, ..... дугаар баг, ....... задгай ..... тоотод оршин суух иргэн .......... (РД:.........), ........ аймаг, ....... сум,.... дугаар баг, ........ тоотод оршин суух иргэн ......... (РД:..........) нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,991,516.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
“........” ХХК-ний гүйцэтгэх захирал .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Зээлдэгч ........ нь 2024 оны 06-р сарын 08-ны өдөр “.........” ХХК-аас 2406080584 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 3,235,000.00 /гурван сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийн зээлийг 12 /арван хоёр/ сарын хугацаатай, сарын 4% хувийн хүүтэйгээр, монет бөгж хэрэглээний зээл бүтээгдэхүүнээр зээл авсан.
Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч ажлаасаа гарсан гэх шалтгаантай зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 256 хоног хугацаа хэтэрсэн байна.
Зээлийн гэрээний 7.2.1-д зааснаар зээлдүүлэгч талын санаачилгаар буюу 2025 оны 03 дүгээр сарын 19-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж байна.
Иймд хариуцагч .......... 2406080584 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 3,991,516.74 төгрөгийг гаргуулж ............ ХХК олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........... нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ........ нар нь ........ ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,991,516.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“.........” ХХК-нь ............. нараас зээлийн гэрээний үүрэгт 3,991,516.74 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нар нь “...........” нэхэмжилж буй 3,991,516.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 665,252.79 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 27-р хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,814.27 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .......... нарын төлөх улсын тэмдэгтийн хураамж 78,814.27 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“...........” ХХК-ний нэхэмжлэлтэй ............. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,991,516.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,814.27 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. нараас улсын тэмдэгтийн хураамжид 39,407.14 төгрөг, орон нутгийн орлогоос 39,407.14 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “...........” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА