Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2025/00127

 

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би ..... хот, .... дүүрэг, ....дүгээр хороо, ....., ...... “.....” ХХК-ийн (РД:....) нэхэмжлэлтэй ..... аймгийн .... сум, .... дугаар баг, 00 тоотод оршин суух ..... (РД:...........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 880,252 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“......” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...... нь “.....”-тай 2023 оны 08 сарын 28-ны өдөр 140000956809 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ........ үүрэн телефоны ..... дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ..... нь уг гэрээний үндсэн дээр 2023.09.01-ний өдрөөс 2023.09.17-ны өдрийн хооронд 10 удаагийн хүсэлтээр нийт 510,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

.....-ын зүгээс ........ зээлийн гэрээний үүргийг шаардахад огт төлж барагдуулаагүй байна. 2025.03.18-ны өдрийн байдлаар ..... үндсэн зээлийн үлдэгдэл 510,000 төгрөг, зээлийн хүү 312,951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,301 төгрөг, нийт 880,252 төгрөг байна.

..... нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “........” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 880,252 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 Нэхэмжлэгч “.........” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......  шүүхэд ирүүлсэн татгалзалдаа:

“........” ХХК-нь хариуцагч .......... зээлийн гэрээний үүрэгт 880,252 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 880,252 төгрөгийг “........” ХХК-ний .... банк дахь ..... тоот дансанд бүрэн төлж барагдуулсан тул нэхэжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “..........” ХХК-нь .......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 880,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 28-р хуудас)

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25676 төгрөгийг буцаан олгохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”.........” ХХК-ний нэхэмжлэлтэй ..........  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 880,252 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25676 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.  

  

 

ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА