| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2024/06269/И |
| Дугаар | 192/ШШ2025/03628 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03628
2025 05 01 192/ШШ2025/03628
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****--д холбогдох
Орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 30,641,949 төгрөг гаргуулах тухай үндсэн, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэлтэй холбоотой баримт бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2017 оны 09 сард өөрийн эзэмшлийн ******* эрхийн гэрчилгээтэй ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 7 дугаар байр, 5 тоот байрыг өөрийн эгч *******тай тухайн үеийн ханшаар 50,000,000 төгрөгөөр худалдан авах ам тохиролцоо хийсэн. Төлбөрөө бүрэн төлсөн үед нэрээ шилжүүлэх нөхцөлтэй. Мөн миний “Хаан” банкны ******* тоот дансанд 19,000,000 төгрөг төлсөн. Мөн сар сараар бага багаар төлж байгаад тэтгэвэрт гарахдаа үлдсэн мөнгөө төлж дуусгана гэж тохиролцсон боловч 2020 оны 1 дүгээр сард 750,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сард 500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 7 дугаар сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, нийт 24,500,000 төгрөг төлсөн. Өөрийн эгч болох *******гаас үлдсэн төлбөр мөнгөө одоогийн ханшаар бодож 30,000,000 төгрөгийн төлбөрийг 50,000,000 төгрөг нэхэмжилж өгвөл байрны гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгнө гэсэн боловч сүүлийн үед утсаа авахгүй зугтааж, өөдөөс загнаж байна. Надад өгсөн 24,250,000 төгрөгөө 60,000,000 төгрөг болгож авна гэж хэлсэн тул уг байрыг чөлөөлүүлэн зарах хэрэгтэй байна. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 7 дугаар байр, 5 тоот байрыг чөлөөлүүлж өгнө үү. ******* би Хан-Ул дүүргийн 1 дүгээр хороо Дунд гол гудамж 7 дугаар байр 5 тоот хаяг дахь 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байгаа юм. Анх намайг нэхэмжлэл гаргахад эгч ******* нь аман хэлцлээр тохиролцсон байсан 50,000,000 төгрөгийнхөө 24,250,000 төгрөгийг өгөөд үлдэх 25,750,000 төгрөгийг өгөөгүй байсан байдаг ба нэхэмжлэл гаргасны дараа нь буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр миний данс руу шилжүүлсэн байдаг. Уул нь анх тохирсноороо бол эгч ******* нь 2023 оны 02 сард өндөр насны тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмжээ авахаараа 50,000,000 төгрөгөөр тохирсон үлдэх 25,750,000 төгрөгийг өгөхөөр амаар хэлэлцэн тохирсон байдаг. Гэвч ******* нь хэлэлцэн тохирсноороо тэтгэврийнхээ тэтгэмжээ аваад өгөхгүй өөртөө зарцуулаад байсан. Тэгэхээр нь би мөнгөө нэхсэн боловч намайг үл тоомсорлоод байхаар таныг шүүхэд өглөө шүү гэж хэлсэн боловч тоогоогүй. Тиймээс шүүхэд хандах болсон. Учир нь манай гэр бүлийн хүн өвчний учир нас барсан, бас хүүхэд маань өвчтэй болсон тул өвчтэй хүүхдийнхээ гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардлыг олох хэрэгтэй болсон байсан ба тухайн үед байраа түрээслээд 2 жилийнхээ төлбөр мөнгөө нь хүүхдээ эмчлүүлэх төлбөрийг олж болох байсан. Тэгтэл манай байранд 2017 оноос эхлээд одоог болтол амьдарсаар байна. Манай байр нь А зэрэглэлд багтах бөгөөд би түрээсэлсэн бол 1 сарын хугацаанд 948,333 төгрөгөөс 1,297,500 төгрөгөөр түрээсэлж, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 04 дүгээр cap хүртэлх хугацаанд 30,64,949 төгрөгийн орлого олох байсан учраас хохиролд 30,641,949 төгрөгөөр хохирч байгаа нь “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогдож байгаа юм. Иймд 2 жилийн хугацаанд/2023 оны 02 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд/ хэлэлцэж тохиролцсон ёсоор 25,000,000 төгрөгийг өгөөгүй хохироож байгаа тул өөрт учирсан хохирол 30,641,949 төгрөгийг *******гаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ******* нь 2017 оны 09 дүгээр сард өөрийн төрсөн дүү *******аас ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 7 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээтэй, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Би уг байрны төлбөрт өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 24.250.000 төгрөг төлсөн. Тохирсон ёсоор төлбөрөө төлж байсан боловч миний дүү ******* гэнэт л “байрны үнэ өсөж байгаа учраас тохирсон 50,000,000 төгрөгөөр өгөх боломжгүй авмаар байвал мөнгө нэмж авна” гэх зэргээр маргаан үүсгэсэн байдаг. Би шүүх хуралдаанаас өмнө байрны мөнгөний үлдэгдэл болох 25,750,000 төгрөгийг анх тохиролцсон үнийн дүнгээрээ бүрэн төлж барагдуулах болно. Мөнгө миний охин Б.Хулангийн дансанд байгаа бөгөөд охин маань ОХУ руу ажлаар явчихсан байгаа тул Монгол Улсад ирсэн даруйд үлдэгдэл төлбөрөө бүрэн хүлээлгэж өгнө. Иймд ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 7 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээтэй, 18 мкв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* овогтой /РД:/ намайг тогтоож, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 7 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээтэй, 18 мкв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөлд бүртгэлтэй холбоотой баримт бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгөхийг ******* овогтой /РД:/-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигч талууд шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* бид харилцан тохиролцож эвлэрч байна. ******* миний бие дүү *******д 13,000,000 төгрөг нэмж төлөхөөр харилцан тохиролцов. ******* миний бие өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. ******* 13,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх болно. Орон сууцыг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******гийн нэр дээр шилжүүлж өгнө. Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэлтэй холбоотой баримт бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол нэхэмжлэгч талаас хохиролд 30,641,949 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.
*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 30,641,949 төгрөг гаргуулах тухай үндсэн, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэлтэй холбоотой баримт бичгийг улсын бүртгэлийн Ерөнхий газарт гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь орон сууц чөлөөлүүлэх болон хохиролд 30,641,949 төгрөг гаргуулах тухай шаардлагын 17,641,949 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр, нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 7 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 18 м.кв, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн өмчлөлд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200+311,160=381,360 төгрөгөөс 190,680 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д, хариуцагч *******гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,150 төгрөгөөс 239,075 төгрөгийг улсын орлогоос тус тус буцаан гаргуулан хариуцагч *******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 30,641,949 төгрөг гаргуулах тухай үндсэн, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэлтэй холбоотой баримт бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь орон сууц чөлөөлүүлэх шаардлага болон хохиролд 30,641,949 төгрөг гаргуулах тухай шаардлагын 17,641,949 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч ******* үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаанд хувааж нэхэмжлэгчид төлөхөөр, нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 7 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 18 м.кв, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн өмчлөлд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,360 төгрөгөөс 190,680 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д, хариуцагч *******гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,150 төгрөгөөс 239,075 төгрөгийг улсын орлогоос тус тус буцаан гаргуулан хариуцагч *******д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****