Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2024/00565

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2024/00565

Ховд аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би, “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "Барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 423,069.5 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “******* ******* ******* ******* *******” ХХК нь иргэн *******ай 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр БЗГ22-3579 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Харилцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 251 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч иргэн ******* барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 423,069.5 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох "Барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 423,069.5 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК, хариуцагч ******* нэхэмжилсэн 423,069.5 төгрөгийн үнийн дүнгээс 100,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч төлсөн байх ба үлдэгдэл 323,069.5 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын  сарын 20-ний өдрийн дотор 150,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн дотор 173,069.5 төгрөгийг төлөхөөр санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,400 (арван гурван мянга дөрвөн зуун) төгрөгийн тал хувь болох 6,700 (зургаан мянга долоон зуун) төгрөгийг улсын орлогоос, 6,700 (зургаан мянга долоон зуун) төгрөгийг хариуцагч ******* гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 423,069.5 төгрөгийн үнийн дүнгээс 100,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид төлсөн байх ба үлдэгдэл 323,069.5 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын  сарын 20-ний өдрийн дотор 150,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн дотор 173,069.5 төгрөгийг төлөхөөр санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч харилцсан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,400 (арван гурван мянга дөрвөн зуун) төгрөгийн тал хувь болох 6,700 (зургаан мянга долоон зуун) төгрөгийг улсын орлогоос, 6,700 (зургаан мянга долоон зуун) төгрөгийг хариуцагч ******* гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН