Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2024/00563

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2024/00563

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******.******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 804,506 /найман зуун дөрвөн мянга таван зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙ*******ОХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******. нь "******* *******"-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1400000580538 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд  өөрийн эзэмшлийн мобиком үүрэн телефоны ******* дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. *******. нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 11 сарын 17-ний өдөр сарын 2,4%-ийн хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.

“******* *******” ХХК нь *******.ыг хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 256,043 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,463 төгрөг нийт 804,506 төгрөг төлөх үүрэгтэй байгаа ба сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч *******. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******” ХХК-ийн 804,506 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие *******хагваа овогтой нь энэ мөнгийг 12 дугаар сарын 10-15-ний өдрийн хооронд нөхрийн цалингийн аваад орохоор бүгдийг нэг дор 804,506 төгрөгийг хийж дуусгана гэжээ.

ҮНДЭС*******ЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч *******.******* холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 804,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хариуцагч *******. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******” ХХК-ийн 804,506 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие *******хагваа овогтой нь энэ мөнгийг 12 дугаар сарын 10-15-ний өдрийн хооронд нөхрийн цалингийн аваад орохоор бүгдийг нэг дор 804,506 төгрөгийг хийж дуусгана гэжээ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: "******* *******” ХХК нь хариуцагч *******.аас зээлийн гэрээний үүрэгт 804,506 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 804,506 төгрөгийг 12 дугаар сарын 10-15-ний өдрийн хооронд төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн байна. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, тэрээр энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна.

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23858 (хорин гурван мянга найман зуун тавин найм) төгрөгийн тал нь болох 11929 төгрөгийг төрийн сангаас, 11929 төгрөгийг хариуцагч *******.аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖ*******АХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч *******.******* холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 804,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн төлсөн 23 285 /хорин гурван мянга хоёр зуун наян таван/ төгрөгийн тал нь болох 11,642.5 төгрөгийг төрийн сангаас, 11,642.5 төгрөгийг хариуцагч *******.аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН