| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00641/И |
| Дугаар | 153/ШШ2024/00595 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 153/ШШ2024/00595
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2024/00595 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд ******* танилцаад 2017 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарч байгаад 2019 оны 12 дугаар сарын 27-нд охин төрүүлсэн болно. Урьд нь өөр хүнтэй гэрлэлтээ батлуулаад салгаж амжаагүй байсан тул гэрэлтээ батлуулж чадаагүй байсан. нь 2024 оны 10 дугаар сарын 21-нд авто ослоор өөд болсон билээ. Бид хоёр 2017 оноос 2024 он хүртэл хамт амьдарч охин ээ өсгөн хүмүүжүүлж байсан. тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул нэг цонхны үйлчилгээ дээр очоод хүүхдийн тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтээ батлуулаагүй байна гэдэг үндэслэлээр хүүхдийн тэтгэмж тогтоох боломжгүй гэсэн. Иймд шүүхэд хандсан юм. Иймд охин тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрыг 2017 оноос 2024 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Ховд аймаг, Жаргалант сум, ******* ******* Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 254 дугаартай албан тоот, нар барсны гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд 2017 оноос 2024 оны 10 дугаар сар хүртэл ******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд
2. нь 1978 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
3 ., ******* нарын хамтын амьдралтай байсан хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдөр охин Т.Хэрлэн төрсөн болох нь иргэний улсын бүртгэлийн лавлаганы нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
4. Гэрч шүүхэд гэрчээр мэдүүлсэн “би ахыг 2017 оноос хойш эгчтэй уулздаг болсноос хойш танина. ах өөрөө гэр бүрж гэрээ бариад хамт амьдардаг байсан. Хурим хийгээгүй гэрлэлтээ батлуулаагүй. Манай эгч *******, ах 2 дундаасаа Хэрлэн гэдэг охинтой...” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхээс гэрчид хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан болохыг дурдаж байна.
5. Гэрч шүүхэд гэрчээр мэдүүлсэн “Би багын найзууд байсан. Цэцэгтуяа нь Төмөрцогтой танилцаж нэг гэрт орсноос хойш таньдаг болсон. Тэр хоёр гэр бариад бага хэмжээний цайллага хийж байсныг санаж байна. Би очиж гэр оёход нь тусалж байсан...” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхээс гэрчид хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан болохыг дурдаж байна.
6. Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг хэрэгт хамаардаг бөгөөд дээрх баримтыг үндэслэн , ******* нарыг 2017 оноос 2024 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ.
7. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч ******* нь ******* хамтын амьдралтай байсныг тайлбарласан, шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, , ******* нарыг 2017 оноос 2024 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* Төмөрцог, ******* ******* ******* Цэцэгтуяа нарын 2017 оноос 2024 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН