Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2024/00585

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2024/00585

Ховд аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******, ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* оршин суух ******* ******* овогт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: "******* эрхлэлтийг дэмжих ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгосон гэрээний дагуу 300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******, ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн *******, ******* ******* газрын дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн овогтой нь 2015 онд ******* эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж төсөл нь шалгарч 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээгээр 2 жилийн хугацаатай 2,000,000 төгрөгийн санхүүжилт авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу 300,000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******, ******* ******* газар нь хариуцагч Б. холбогдуулан "******* эрхлэлтийг дэмжих ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгосон гэрээний дагуу 300,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Б. нь 300,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байна.

3. Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч *******, ******* ******* газрын дарга 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 743 дугаартай албан бичгээр *******, халамж ******* газрын захиргаа хяналтын хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжид 9650 (есөн мянга зургаан зуун тавь) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б. холбогдох "******* эрхлэлтийг дэмжих ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгосон гэрээний дагуу 300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжид 9650 (есөн мянга зургаан зуун тавь) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН