Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2024/00580

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2024/00580

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, Домбот хотхон, Ховд аймгийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Тахилт багийн 08-02  тоотод оршин суух, ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн төлбөрт нийт 500,000 (таван зуун мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой ******* нь 2015 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж төсөл нь шалгарч 2015 оны 12 сарын 22-ны өдөр гэрээгээр 2 жилийн хугацаатай 2.000.000 төгрөгийн санхүүжилт авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу 500,000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн үнийн дүн болох 500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөг төлж барагдуулна гэжээ.

3. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нхэмжилсэн үнийн дүн болох 500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөг төлж барагдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Ховд аймгийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдохЗээлийн төлбөрт нийт 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн үнийн дүн болох 500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөг төлж барагдуулна гэснийг хариуцагч *******, ******* ******* *******. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч талууд эвлэрчээ.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 15650 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7825 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох, “Зээлийн төлбөрт нийт 500,000 (таван зуун мянган) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөг төлж барагдуулна гэснийг хариуцагч *******, ******* ******* *******. итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч талууд  эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 15650 (арван таван мянга зургаан зуун тавь) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 7825 (долоон мянга найман зуун хорин тав) төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН