| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00166/И |
| Дугаар | 311/ШШ2025/00184 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ...... багт оршин суух хаягтай ...........нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б......., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1965 онд төрсөн. Цэцэн-Уул суманд оршин суудаг. 1981 онд Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд орж, 1983 оны 07-р сарын 01-ний өдөр төгссөн. 1983 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд цахилгааны монтёроор ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1987 оны 06-р сарын 25-ны өдөр халагдаж ирсэн. 1987 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 11-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын .......... ангид мах ногооны нярваар, 1987 оны 11-р сарын 25-ны өдрөөс 1988 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн говийн хэсгийн галч, улаачаар, 1988 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Цэцэн-Уул сумын ахуйн үйлчилгээний төвд цахилгааны монтёроор, 1990 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 11-р сарын 22-ны өдөр хүртэл Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Цэцэн-Уул сумын салбарын цахилгааны монтёроор тус тус ажилласан.
Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.
Иймд намайг 1983 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд цахилгааны монтёроор, 1987 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 11-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид мах ногооны нярваар, 1987 оны 11-р сарын 25-ны өдрөөс 1988 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ....... нэгдлийн говийн хэсгийн галч, улаачаар, 1988 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Цэцэн-Уул сумын ахуйн үйлчилгээний төвд цахилгааны монтёроор, 1990 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 11-р сарын 22-ны өдөр хүртэл Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Цэцэн-Уул сумын салбарын цахилгааны монтёроор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.*******э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.*******э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд цахилгааны монтёроор,
-1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид мах ногооны нярваар,
-1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ....... нэгдлийн говийн хэсгийн галч, улаачаар,
-1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Цэцэн-Уул сумын ахуйн үйлчилгээний төвд цахилгааны монтёроор,
-1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Цэцэн-Уул сумын салбарын цахилгааны монтёроор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 040195 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймаг дахь техник туслалцааны барилга трестийн даргын 1983 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай Техник мэргэжлийн сургууль төгсч ирсэн ажилчдыг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Хулдалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн даргын 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай Мах ногооны нярав ажилд томилох тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Цэцэн-Уул сум, Нийтийн аж ахуйн үйлчилгээ, Монтёр, 1988 он гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Г.Э........ өгсөн мэдүүлгийн: ...Би Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаантуг нэгдэлд тракторчин хийж байсан. ...Д.*******э тухайн нэгдлийн улаач, цахилгаанчин хийж байгаад сүүлдээ мотор асааж байсан... гэх хэсэг,
гэрч Л.Д...... өгсөн мэдүүлгийн: ...намайг Завхан аймгийн Цэцэн-Уул сумын сургуульд ажиллаж байхад *******э тус сумын Улаантуг нэгдэлд моторчноор ажиллаж байсан. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д.*******ийн дээрх ажиллаж байсан талаар ажлаас чөлөөлсөн болон ажилд авсан зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .........ийг 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд цахилгааны монтёроор,
-1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын .......... ангид мах ногооны нярваар,
-1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын .......... нэгдлийн говийн хэсгийн галч, улаачаар,
-1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Цэцэн-Уул сумын ахуйн үйлчилгээний төвд цахилгааны монтёроор,
-1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Цэцэн-Уул сумын салбарын цахилгааны монтёроор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ